“Зэс эрдэнийн хувь” ХХК-иас Э.Бат-Амгалан, Э.Батбаяр нарт холбогдох асуудлаар мэдэгдэл гаргажээ

Л.Бямбажав
2026/03/19

“Зэс эрдэнийн хувь” ХХК-иас компанийн хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд хандан мэдэгдэл гаргажээ. Тус компани нь 2010 онд байгуулагдаж, 2023 онд катодын зэс боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулсан. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн 24.500 гаруй иргэн компанийн тодорхой хувьцааг нь эзэмшдэг байна. 

Мэдэгдэлд дурдсанаар, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр нь өөрийн хамаарал бүхий компаниар хууль зөрчсөн гэрээ байгуулж, тус компанид болон хувьцаа эзэмшигчдэд ноцтой хохирол учруулсан байна. Энэ асуудал “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “Бльюмон металс” ХХК-ийн 30 хувийн хувьцаа эзэмшигч “Би эй ти девелопмент партнерс” ХХК-тай холбоотой. Тодруулбал, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр нь өөрийн хамаарал бүхий буюу эхнэрийнхээ “Би эй ти девелопмент партнерс” ХХК-иар хувь нийлүүлэгчийн зээлийн гэрээ болон зэс худалдах, худалдан авах гэрээ, урьдчилгаа төлбөрийн гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийг зөрчсөн, компанид ашиггүй, талуудыг ноцтой төөрөгдөлд оруулсан тул 2025 оны 4 дүгээр сард “Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр холбогдох гэрээнүүдийг цуцалжээ. Мөн бүтээгдэхүүнийг шууд экспортлох боломжтой байсан ч дундын компаниар дамжуулан борлуулснаар татварын алдагдал үүсч, хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэж мэдэгджээ. Тэр ч байтугай “Хууль хяналтын байгууллагад хандсан гэрээ цуцалсан маргааны асуудалд “Би эй ти девелопмент партнерс” ХХК-ийн зүгээс Э.Батбаярын ах Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан зэрэг улс төрийн нөлөө бүхий этгээдээр нөлөөлүүлж байгаа нь илэрхий” гэдгийг ч “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд мэдэгджээ. Хууль хяналтын байгууллагын эцсийн шийдвэр гараагүй гэрээний маргаанд хэт нэг талыг барьсан шийдвэр удаа дараа гарч, “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийг хэвийн ажиллах боломжгүй нөхцөлд хүргэсэн. Улмаар хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг дахин ноцтой зөрчигджээ. 

Өнөөдрийн байдлаар дээрх асуудлуудтай холбоотой маргаан хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд эцсийн шийдвэр гараагүй байна. “Зэс эрдэнийн хувь” ХХК-ийн зүгээс хууль бус үйлдэлд холбогдсон этгээдүүдэд хариуцлага тооцуулах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр ажиллаж буйгаа илэрхийлжээ. 


1
angry
0
care
0
haha
2
liked
1
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр