Mөнгөний нийлүүлэлт (M2) 2026 оны 1 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 46.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.8 (14.1%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.3 (20.0%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2026 оны 1 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 58.3 (5.1%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх сараас 47.1 (3.8%) тэрбум төгрөгөөр буурчээ. Төгрөгийн хадгаламж 2026 оны 1 дүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.0 их наяд төгрөг хүрч, өмнөх оны мөн үеэс 4.3 (20.0%) их наяд төгрөгөөр өсөж, өмнөх сараас 52.1 (0.2%) тэрбум төгрөгөөр буурчээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна