ҮСХ: Монгол Улсад ажил эрхэлдэггүй 82.7 мянган иргэн байна

Л.Бямбажав
2026/03/19

Ажиллах хүчний судалгааны 2025 оны 4 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 62.3 (1.5 сая) хувь нь ажиллах хүч, 37.7 (886.5 мянга) хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байна. Ажиллах хүчний оролцооны түвшин 62.3 хувь болж, өмнөх оноос 0.1 нэгж хувиар өссөн ба нийт 1.5 сая ажиллах хүчний 94.4 (1.4 сая) хувийг ажиллагч, 5.6 (82.7 мянга) хувийг ажилгүй иргэн бүрдүүлж байна. Харин ажиллах хүчнээс гадуурх 886.5 мянган хүний 3.5 (31.4 мянга) хувь нь боломжит ажиллах хүч буюу ажил хийх хүсэлтэй ч тодорхой шалтгаанаар  ажил хайгаагүй эсвэл шууд ажил хийх боломжгүй байсан хүн ам байна. Хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2025 оны 4 дүгээр улирлын байдлаар 58.8 хувь болж, өмнөх оноос 0.1 нэгж хувиар буурсан байна. Хөдөлмөр эрхлэлтийн хэрэгцээ бүрэн хангагдаагүй байдлыг илэрхийлэх, хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 7.7 хувь болж, өмнөх оны мөн үеэс 1.6 нэгж хувиар өссөн. Харин ажилгүйдлийн түвшин өмнөх оны мөн үеэс 0.3 нэгж хувиар өсч, 5.6 хувьд хүрчээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр