Эрчим хүчний салбарынхан ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Л.Бямбажав
2026/03/19

Эрчим хүчний салбарын 2026-2027 оны хэлэлцээрийн явцад салбарын ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрээгүй  тул ажил ажил хаяхад бэлэн гэж Монголын эрчим хүч геологи,  уул уурхайн үйлдвэрчний  эвлэлийн холбооноос мэдэгдлээ.

Эрчим хүчний салбарын хэлэлцээр байгуулах ажил энэ оны нэгдүгээр сарын 8-нд эхэлж, хоёр тал нийт дөрвөн удаа албан болон албан бус уулзалт хийсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.  Эрчим хүчний салбарынхан  цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өсгөх, цагийн тариф буюу итгэлцүүр мөрдөх гэсэн дордуулсан заалтыг итгэлцүүрээр гэж өөрчлөх зэрэг 12 шаардлагыг тавьсан. Уулзалтын үр дүнд ажил олгогч буюу Эрчим хүчний яамнаас цалин хөлс нэмэх боломжгүй гэдгийг удаа дараа илэрхийлжээ. Харин нөгөө талаас Хөдөлмөрийн хуульд заасны дагуу Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хүсэлт хүргүүлж, хөдөлмөрийн зуучлагч ажлуулсанч тохиролцоонд хүрээгүй байна. Иймээс Эрчим хүчний салбарынхан ажил хаях хэлбэр рүү шилжиж байгаагаа мэдэгдэв.
Монголын эрчим хүч, гееологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Дагвадорж: Энэ оны нэгдүгээр сараас дулааны үнэ тариф нэмэгдэх шийдвэр гарсан ч хойшлуулсан. Эрчим хүчний салбар нэлээд онцлогтой. Салбарын үйл ажиллагаа буюу эрчим хүчийг дамжуулах, түгээх, зохицуулалт хийхтэй холбоотой асуудал болон үнэ тариф тогтоохыг Эрчим хүчний зохицуулах хороо харуицдаг. Эрчим хүчний хангамжийн найдвартай ажиллагаа, салбарын санхүү эдинй засгийн тогтвортой байдлыг хангах эрхийг ч Засгийн газраас олгосон. Гэтэл энэхүү эрхийг Засгийн газар өөрөө хясан боогдуулж байна. Өнгөрсөн 10-20 жил эрчим хүчний үнэ тарифыг төрөөс хүчээр барьснаас болж өнөөгийн нөхцөл байдал үүссэн. Хэрвээ үнэ тарифыг нэмэгдүүлэх нь ард иргэдийн нуруун дээр ачаа ирнэ гэж үзэж байгаа бол төсвөө оновчтой  тавьж өгөөч. Ажил хаялт гэхээр эрчим хүчний салбарын бүх ажилтан ажлаа орхиж, тогоо унтраагаад явна гэж ойлгож болохгүй. 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн хуульд батлан хамаалах, зам тээвэр, эрчим хүч, эрүүл мэнд гэсэн тодорхой салбар ажил хаялт хийх хэрэгтэй. Гэхдээ хязгааралалттай байна гэж заасан байна. Мөн салбарын хэмжээнд ажил хаях бол үйлдвэрчний эвлэлийн дийлэнхээр энэ асуудлыг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Ажил хаялт бол хамгийн эцсийн арга зам. Одоо бол ажил хаях нөхцөл бүрдсэн байна гэдгийг Засгийн газар болон Эрчим хүчний яаманд анхааруулж байна. Цалинг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх төсвийг төсвийн тодотголд оруулж өгөөч. Энэхүү асуудыг УИХ-ын гишүүд анхааралдаа авч, оновчтойгоор шийдэж өгөөч гэсэн шаардлагыг хүргүүлж байна. Мөн гишүүн бүрд ил захидал хүргүүлнэ. Нэмээд хэлэхэд энэ зөвхөн цалин хөлс бус аюулгүй ажиллагаа, техник технологийг шинэчлэл багтаж байгаа.


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр