“Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг" хөгжүүлэх төсөл албан ёсоор эхэллээ

Л.Бямбажав
2026/03/19

Монгол Улсын мэдээлэл, харилцаа холбооны технологийн (МХХТ) салбарыг дэмжих зорилготой “МХХТ-ийн салбарыг хөгжүүлэх төсөл” албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

Тус төслийг Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA) болон Мэдээллийн технологийн үндэсний парк (МТҮП) хамтран 2028 он хүртэлх 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Энэхүү төсөл нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг дэмжих, салбарын бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, экосистемийг бэхжүүлэх замаар тогтвортой өсөлтийг хангахад чиглэж байгаа юм.

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд 2025 оны 6 дугаар сард талууд хамтын ажиллагааны санамж бичигт, мөн 2025 оны 9 дүгээр сард төслийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсан бөгөөд үүний үр дүнд төсөл 2026 оноос албан ёсоор хэрэгжиж эхэлж байна.

JICA-ийн хийсэн судалгаагаар Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөгжлийг хангахын тулд салбарын экосистемийг цогцоор нь дэмжих шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд энэ хүрээнд дараах 5 үндсэн зорилтын хүрээнд төсөл хэрэгжинэ. Үүнд:

  1. Мэдээллийн технологийн салбарыг дэмжих хууль, бодлогын хэрэгжилтийг сайжруулах
  2. Монголын IT компаниудын гадаад зах зээлд нэвтрэх чадавхыг нэмэгдүүлэх
  3. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх
  4. Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж гарааны бизнесийг дэмжих
  5. Нээлттэй өгөгдөл, их өгөгдөл (Big Data), хиймэл оюун ухаан (AI)-д суурилсан бизнесийг хөгжүүлэх

Эдгээр зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 5 ажлын хэсэг байгуулж, төр, хувийн хэвшил, стартап болон холбогдох байгууллагуудын оролцоотойгоор хамтран ажиллах юм.

Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гол ажлууд

Төслийн хүрээнд дараах чиглэлүүдэд бодит ажлууд хэрэгжинэ.

  • Төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх ажлын хэсэг, дэд ажлын хэсгүүд байгуулж, салбарын хөгжлийн замын зураг, санал зөвлөмжийг боловсруулан холбогдох байгууллагуудад хүргүүлэх
  • Монголын мэдээллийн технологийн компаниудын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, салбарын экосистемийн зураглал боловсруулах
  • Монголын IT компаниудыг гадаад зах зээлд нэвтрэхэд чиглэсэн сургалт, менторинг, олон улсын бизнес холбох арга хэмжээг зохион байгуулах
  • Үндэсний болон бүс нутгийн хурдасгуур хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, гарааны бизнесийн экосистемийг хөгжүүлэх
  • Нээлттэй өгөгдөл, Big Data, AI-д суурилсан инновацын шийдлүүдийг дэмжих, хакатон арга хэмжээнүүдийг зохион байгуулах

Стратегийн ач холбогдол

Энэхүү төсөл нь Монгол Улсын ICT салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх стратегийн ач холбогдолтой юм. Мөн Мэдээллийн технологийн үндэсний паркийг олон улсын жишиг парк болгон хөгжүүлэх зорилготой уялдан хэрэгжиж байна.

Нээлтийн уулзалт

Төслийн Kick-off meeting буюу нээлтийн арга хэмжээ 2026 оны 3 дугаар сарын 19-ний өдөр (Пүрэв гарагт) Мэдээллийн технологийн үндэсний парк-т зохион байгуулагдлаа.

Тус уулзалтын үеэр төслийн зорилго, хэрэгжүүлэх ажлын чиглэлүүдийг танилцуулж, хамтын ажиллагааны 5 ажлын хэсгийг байгууллаа.  


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр