Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ цогц хурдны зам болно

Б. Пагамдулам
2026/03/18

Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүртэл зургаан эгнээ 32 км урт хурдны замыг барих бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Энэхүү Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл үргэлжилнэ. Нийт 9.8 км урт төмөрбетон гүүрэн байгууламж, олон түвшний уулзваруудтай, долоон байршилд туннелтэй хурдны авто зам байх юм. Туулын хурдны зам төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд нийслэлээс санхүүжүүлнэ. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварт 207 тэрбум төгрөгийг төлнө. Гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 1.3 их наяд төгрөг. Авто замын төсөвт өртөг 581 тэрбум төгрөг. Зургаан эгнээ нэг км хурдны авто замыг 14.7 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолжээ.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяраас тодрууллаа. Тэрбээр “Туулын хурдны зам 18 см зузаан асфальтан үетэй, зургаан эгнээ, гүүрэн байгууламжтай, үерийн далантай цогц хурдны зам юм. Хамгийн ойролцоо жишээгээр төсөвт өртгийг тайлбарлая. Толгойт-Ард Аюуш буюу Гэмтлийн эмнэлгээс Содон хороолол хүртэлх зургаан эгнээ авто замын нэг км авто замын төсөвт өртөг 21 тэрбум төгрөгөөр баригдсан. Авто замын хувьд далангийн өндөр зэрэг тоо хэмжээнээсээ хамаараад төсөвт өртөг харилцан адилгүй байдаг. Монгол Улсад сүүлийн үед баригдаж байгаа гүүрэн байгууламжийн жишиг ханш нэг урт метр нь 190-200 сая төгрөг бол харин нэг км гүүр 190-200 тэрбум төгрөгөөр босож байна. Жишээлбэл, Наадамчдын шинэ гүүр 450 метр урт, 77 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Замын цагдаагийн гүүр буюу Олимпын гүүр дөрвөн эгнээ 750 метр урттай, нэг км хүрэхгүй энэ гүүр 150 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Олимпын гүүр дөрвөн эгнээ, олон түвшний орц гарц, огтлолцолтой гүүр учраас нэг км нь 200 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр баригдсан гэсэн үг. Энэ нь хэдэн жилийн өмнөх тоо. Харин Туулын хурдны замын гүүрэн байгууламж нэг км нь 130 тэрбум төгрөгөөр баригдахаар хамгийн бага үнийн саналаар хийгдэж байгаа ажил” гэв.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18