БУЛГАН АЙМАГ: Амны хөндийн зөв дадлыг хэвшүүлэх, шүд угаалтыг таниулах тэмцээнд 64 сурагч хамрагдлаа

Б. Пагамдулам
2026/03/18

“Эрүүл Булган” хөтөлбөрийн хүрээнд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн Хишиг-Өндөр суманд зохион байгуулагдлаа. Эрүүл мэндийн сайд болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын хамтарсан А/25, А/27 дугаар тушаал “Эрүүл шүд” арга хэмжээ, аймгийн Засаг даргын “Эрүүл Булган” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Хишиг-Өндөр сум “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 

Тус тэмцээнд Ерөнхий боловсролын сургуулийн 4–7 дугаар ангийн нийт 64 сурагч оролцож, амны хөндийн эрүүл ахуйн, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх, шүд угаалтын зөв техник эзэмших, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдлэг, боловсрол, ур чадвараа нэмэгдүүлсэн тэмцээн боллоо. 

Амны хөндийн эрүүл ахуйн, зөв дадлыг хэвшүүлж, эрүүл шүдтэй Монгол хүн бүрийг бий болгоход Ц.Бадрал сан санаачлага гарган, сүүлийн 10 гаруй жил тууштай үйл ажиллагаа явуулж 100 мянга гаруй хүнд шүдний эмчилгээ, оношлогоо үйлчилгээг хүргэн ажиллаад буй юм. Булган аймгийн Хишиг-Өндөр суманд зохион байгуулагдсан тус арга хэмжээг мөн “Ц.Бадрал сан”-гаас дэмжиж хамтран ажиллаа. 

Тэмцээнд орологч, зохион байгуулагчдын зүгээс цаашид хүүхэд, өсвөр үеийнхний амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг хүртээмжтэй болгох шаардлагатайг онцолж байлаа. 



0
angry
0
care
1
haha
6
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18