Дээрэлхэлтэд цэг тавих “соёлын ваучер”-ийг сэргээе, Ерөнхий сайд аа

О.Шүрэнцэцэг
2026/03/18

Үе тэнгийн дээрэлхэлт сэтгэл эмзэглүүлж, өсвөр насныхан ямар харгис болсныг нийгмээрээ шүүж хэлэлцээд багагүй хугацаа өнгөрлөө. Дээрэлхэлт дэлгэрсэн гол шалтгаан бол ерөөсөө л төр. Монгол төр “Сурах орчноор хүн бүр хангагдах ёстой” гэсэн заалт Үндсэн хуульдаа тусгасан  мөртлөө сургалт муутай сургууль, цалин багатай багш нарт хүүхдүүдээ даатгаж, зөнд нь хаяад гурван аравны нүүр үзсэн нь нуух аргагүй үнэн.

Урлаг соёлд ойрхон байлгавал хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлтгүй орчинд сурч болдог нь  Финлянд, Япон, Их Британи, Өмнөд Солонгос, АНУ зэрэг улсын кейсээс тод харагддаг. Дэлхийн хамгийн бага bullying- тэй орны нэг гэгддэг Финлянд дээрэлхэлт багасгах үндэсний хөтөлбөртэй. Финляндын  сурагчид  “Culture Path” хөтөлбөрийн хүрээнд музей, театр, концерт үнэгүй үздэг. Энэ хөтөлбөрийг тус улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг. Финляндчууд урлагийг тансаг зүйл биш хүүхдийн эрх гэж хардаг. Өмнөд Солонгосын хот бүрд Youth Culture Center гэж бий. Сурагчид тэнд бүжиг, хөгжим зэрэг урлагийн төрлөөр үнэгүй хичээллэх боломжтой. Франц улс өсвөр насны хүүхдүүддээ соёлын ваучер тараадаг. Өсвөр насныхан соёлын ваучераа театр, кино, ном, үзэсгэлэнд зарцуулах эрхтэй. Гэх мэтээр жагсаавал өндөр хөгжилтэй улс орнууд хүүхдүүдэд, тэр дундаа өсвөр насныхныг урлагтай ойр байлгахад онцгой анхаарч, Засгийн газрууд нь багагүй мөнгө зарцуулдаг. Аристотель “Урлагийн хүмүүжил бол зөвхөн мэдлэг биш, зан чанарыг төлөвшүүлэгч. Урлаг бол  соён гэгээрүүлэх үүрэгтэй” гэж  тэртээ хоёр мянганы өмнө хэлснийг ухаантай улсууд нь олж хараад хүүхдүүддээ ингэж анхаарч байна.

Гэтэл бид хүүхдүүддээ урлагийн сайхныг мэдрүүлэх ямар ч хөтөлбөргүй. Дахиад хэлэхэд хүүхдүүдийн дунд үе тэнгийн дээрэлхэлт дэлгэрсний гол буруутан нь төр. Манай төр хэдэн их наядын авлига, хулгайгаараа уралдсан улстөрчид, сайд нартай хэрнээ ирээдүй болсон  хүүхдүүддээ  урлагийн гоё сайхныг мэдрүүлсэн ямар ч хөтөлбөр хэрэгжүүлдэггүй. Өнгөрсөн Засгийн газрын үед хамаарах ганц гэгээлэг кейс бий. Тухайн үед  Соёлын сайд байсан  Ч.Номин  хүүхэд бүрд соёлын ваучер тараая, нэг хүүхдэд зуун мянган төгрөгийн эрхийн бичиг өгье, театр, кино үзэх, ном худалдах авах эсэхээ өөрсдөө шийдэг гэсэн  шийдэл санал болгож байсан юм.  

Хөгжингүй улсуудын туршлагыг судалж, хүүхэд залуустаа яаж анхаардагийг нь анзаарч, бодитой хөтөлбөр хэрэгжүүлэх гэж оролдсон цор ганц сайд нь тэр байв. Соёлын ваучер бол Франц зэрэг хөгжингүй улсуудын эртнээс хэрэгжүүлж үр дүнг нь хүртчихсэн яваа шалгарсан шийдэл гэдгийг зориуд онцолъё. Монголын бүх хүүхдэд ваучер тараах зардал нь 18 тэрбум гаруй төгрөг болсон санагдана.

Харамсалтай нь Ч.Номингийн энэ санал УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн улстөрийн акцид өртсөнөөр ажил болж чадаагүй юм. Бүр тодруулж хэлбэл Ж.Баярмаа гишүүн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах популизмдаа  соёлын ваучерийг ашиглаж, төсвийн төслөөс хасуулж, хасуулсандаа баярлаж ярилцлага хүртэл өгч байв. Тухайн үед тэрээр “Энэ нэг ваучерийг чинь тараагаад Монголын хүүхдүүд гэгээрэхгүй” гэж мугуйдлаж байв. Хөгжингүй орнууд хүүхдүүдээ  урлагт ойрхон байлгасны ачаар өндөр ёс зүйтэй, хүнлэг, хүчирхэг иргэдтэй аж төрдөгийг олж сонсч, онцолж хараагүй явсанд нь харамсаад байдаг юм.

Ж.Баярмаа гишүүн ээ та одоо нэг тогтоод  хар даа, дээрэлхэлт яаж дэлгэрснийг.  Урлаг соёлоос хол өссөн учраас хүүхдүүд маань  ийм хэрцгий болж байна. Нэг сайдын алсыг харсан, өсвөр үе рүүгээ чиглэсэн ухаалаг бодлогыг явцуу улстөрөөр, ядмаг популизмаар дарах нь ямар аюултайг таны жудаггүй улстөрөөс харчихаж болж байна. Хатуухан хэлэхэд өчнөөн их наядаар нь төсвөөс хулгай хийдэг сайд дарга нартай байж хүүхдүүдээсээ 100-хан мянган төгрөгийн ваучер харамласнаасаа ичих хэрэгтэй, Монголын төр.

Эцэст нь нэг судалгааны статистик сонирхуулъя. “Соёл, спортын эрхийн бичиг”-ийн талаар 19.553 хүүхдийн дунд хийгдсэн тандалт судалгааг 2023 онд хийж л дээ. 23.7 хувь нь үзвэр үзэх мөнгөгүй гэсэн хариу өгчээ.  “Соёл, спортын эрхийн бичиг”-ийг хэрэглээнд гаргавал 94 хувь нь ашиглана гэсэн байх юм. Үе тэнгийн дээрэлхэлт  олныг шуугиулсан энэ үед  ийм судалгаатай, эрэлттэй шийдлийг ажил болгомоор байна. Шуудхан хэлэхэд дээрэлхэлтэд цэг тавих соёлын ваучерийг сэргээе, Ерөнхий сайд аа.

 Эх сурвалж: Өдрийн сонин 

 

 


1
angry
0
care
4
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 5 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 5 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 8 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 21 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр