Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар монгол эрчүүдийн дундаж нас 67.9 байна.
Энэхүү тоон үзүүлэлт нь 2025 онд төрсөн нийт хүүхдийн 51.7 хувийг эрэгтэй хүүхэд эзэлж байгаа нь хүйсийн харьцаа эрэгтэйчүүдийн талд бага зэрэг давамгай байгааг харуулж байна. Улсын хэмжээнд хамгийн өндөр настай эрэгтэй иргэн 106 насалж буй ахмад байгаа аж.
Нийгэм, эдийн засгийн оролцооны хувьд эрэгтэйчүүдийн эзлэх байр суурь өндөр хэвээр байна. Тухайлбал, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах албан тушаалд ажиллаж буй нийт ажиллагчдын 59.0 хувийг эрэгтэйчүүд бүрдүүлж байна.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна