Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна

Б. Пагамдулам
2026/03/18

Тэсвэрлэх чадвар, тэнцвэрт байдал, хөгжил цэцэглэлтийн хөшүүрэг – Эрүүл газартай байхын төлөө Нэгдсэн Үндэстний Байгууллага чуулна.

Монгол Улс болон Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулагдах тус конвенцод нэгдэн орсон талуудын 17 дугаар бага хурлын Цэнхэр бүсэд зохион байгуулагдах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөрийг албан ёсоор танилцууллаа.

“Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор 2026 оны наймдугаар сарын 17-ноос 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) болохоос таван сарын өмнө Цэнхэр бүсийн сэдэвчилсэн өдрүүд болон үйл ажиллагааны хөтөлбөрийг өнөөдөр /2026.03.17/ олон нийтэд танилцуулж байна. Тус конвенцод нэгдэн орсон 197 улсын төрийн төлөөлөгчид, шинжлэх ухааны байгууллагууд, хувийн хэвшил болон газар ашиглагчид уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, экологийн хувьд тэнцвэртэй, газрыг зохистой ашиглах замаар хөгжил цэцэглэлтийн үндэс болсон эрүүл газрыг хамгаалах, сэргээх дэлхийн үйлсэд хамтран ажиллахаар Улаанбаатар хотноо цуглах юм.

Талуудын 17 дугаар бага хурал нь олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн амлалтуудыг бодит, хэмжигдэхүйц хэрэгжилт болгон хэрэгжүүлэхэд чиглэнэ. Энэ удаагийн бага хурлын хэлэлцүүлгийн гол чиглэл нь ган гачигт тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, газрын доройтлыг бууруулах, газрын нөхөн сэргээлтэд чиглэсэн санхүүжилтийг нэмэгдүүлэх, мөн дэлхий дахинаа өргөн тархсан бэлчээрийн экосистем болон нүүдлийн мал аж ахуйн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох асуудал байх юм. Энэ жил тогтвортой хөгжлийн үндсэн тулгуур болсон “Риогийн гурав” буюу биологийн олон янз байдал, уур амьсгалын өөрчлөлт болон газрын асуудлаарх гурван конвенцын Талуудын бага хурлууд зохион байгуулагдана. Эдгээрийн эхнийх болж буй Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал нь энэ жилийн олон улсын хэлэлцүүлгийн үндсэн чиг хандлагыг тодорхойлохын зэрэгцээ дараагийн жилүүдийн бодлогын яриа хэлэлцээний эхлэлийг тавих ач холбогдолтой юм.

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад хэлэхдээ “Ирэх 10 жилийн хугацаанд буюу 2030 он гэхэд улс орнууд нийт нэг тэрбум га доройтсон газрыг нөхөн сэргээх амлалтыг өгөөд байна. Мөн 70 гаруй улс ган гачигт тэсвэртэй байх үндэсний бэлэн байдлын төлөвлөгөөтэй болжээ. Талуудын 17 дугаар бага хурал нь эдгээр амлалтыг бодит үйл ажиллагаа болгох чухал боломж юм. Үүнд гангийн эрсдэлийг бууруулах, газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, хямрал тохиолдсоны дараа өндөр зардал гарган даван туулахын оронд урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангахад хөрөнгө оруулах, мөн бэлчээрийг эдийн засаг, соёл, уур амьсгалын тогтолцоонд чухал ач холбогдолтой үнэт нөөц гэдгийг хүлээн зөвшөөрөх асуудал багтана” хэмээв.

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын хувьд ‘Рияд–Улаанбаатар үйл ажиллагааны хөтөлбөр’ нь бэлчээр болон хөдөө аж ахуйн газар нутгаас эхлэн чухал экосистемүүдийг нөхөн сэргээхэд иргэн, бизнес, хот суурин болон олон улсын түншүүдийн оролцоонд тулгуурласан стратеги юм. Энэхүү стратеги нь ус ба газрын нэгдсэн менежментийг дэмжих, тэдгээрийн уялдаа холбоог сайжруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах, мөн ган гачигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой” гэдгийг онцлон тэмдэглэв. Мөн тэрээр нийгмийн бүхий л салбарын манлайлагчдыг Талуудын бага хуралд идэвхтэй оролцож, эрүүл, тогтвортой эдийн засаг болон нийгмийг цогцлоох шийдлүүдийг хамтдаа хуваалцаж, хэрэгжүүлэхийг уриаллаа.

Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд дэлхийн газрын доройтол болон гангийн асуудалд төвлөрөх зорилгоор сэдэвчилсэн өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Эдгээр өдрүүд нь улс төрийн шийдвэрүүдийг бодит шийдлүүдтэй холбох, газрын нөхөн сэргээлт болон гангийн эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх үйл ажиллагаанд олон талын оролцоог хангах чухал платформ болно.

Сэдэвчилсэн өдрүүд Санхүүжилтийн өдөр (8 дугаар сарын 24) Газрыг өргөн хүрээнд нөхөн сэргээхийн тулд өдөрт ойролцоогоор 1 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай боловч одоогийн санхүүжилт үүнээс үлэмж бага байна. Энэхүү өдрөөр сангийн сайд нар, хөгжлийн банкууд, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэн, санхүүжилтийн зөрүүг багасгах, томоохон хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлэхэд анхаарна.

Усны өдөр (8 дугаар сарын 25) 2050 он гэхэд дэлхийн дөрвөн хүн тутмын гурав нь гангийн эрсдэлд өртөх төлөвтэй байна. Усны өдрөөр гангийн эрсдэлд урьдчилан бэлтгэх менежментийг сайжруулах, усны нөөцийн нэгдсэн менежментийг дэмжих, ус ба газрын нэгдсэн төлөвлөлтийг уялдуулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төвлөрнө.

Газар ба хүн төвт өдөр (8 дугаар сарын 26) Бэлчээрийн экосистем нь дэлхий даяар 500 орчим сая хүний амьжиргааг дэмждэг боловч хамгийн дутуу үнэлэгдсэн экосистемүүдийн нэг хэвээр байна. Энэ өдөр газар ашиглагчдын дуу хоолойг сонсож, уугуул болон нутгийн иргэд, малчид, нүүдэлчид, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог онцлон харуулах болно.

Хүнсний систем ба хөрсний эрүүл мэндийн өдөр (8 дугаар сарын 27) 2050 он гэхэд дэлхийн хүнсний хэрэгцээг хангахын тулд хүнсний үйлдвэрлэлийг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай боловч өнөөгийн хүнсний систем нь газрын доройтлын гол шалтгаан хэвээр байна. Энэ өдрөөр газрын нөхөн сэргээлтийг хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн бүтээмж болон фермер, малчдын амьжиргаатай уялдуулах шийдлүүдийг хэлэлцэнэ.

Эдгээр сэдэвчилсэн өдрүүд нь газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, эрүүл экосистемийг хамгаалах үйлсэд шаардлагатай шийдэл, түншлэл, хөрөнгө оруулалтыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчрах зорилготой юм. Ижил үнэт зүйлс бүхий Засгийн газрууд, эрдэмтэн судлаачид, бизнесийн салбар, малчид болон олон талын оролцогчдыг нэг дор цуглуулж хэлэлцүүлэх нь яриа хэлэлцээнээс бодит хэрэгжилт рүү шилжих, ирээдүй хойч үедээ эрүүл, бүтээмжтэй экосистем, тогтвортой эдийн засгийн боломжийг хадгалан үлдээхэд чухал хувь нэмэр оруулна гэж Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад онцлон тэмдэглэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 6 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 7 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 7 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 13 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 14 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 15 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25