Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна

Б. Пагамдулам
2026/03/18

Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдөр нь 1921 оны Ардын хувьсгалын ялалт, шинэ үеийн зэвсэгт хүчин байгуулагдсан түүхэн үйл явдалтай салшгүй холбоотой билээ.

1921 оны гуравдугаар сарын 18-ны өдөр жанжин Дамдины Сүхбаатарын байгуулан удирдсан Ардын цэрэг Хиагт хотыг чөлөөлсөн түүхэн өдөр юм. 1921 оны гуравдугаар сарын 1-нд Монгол Ардын намыг байгуулж, 6-нд МАН-ын Төв хороо, Цэргийн штабын хамтарсан хурлаар Хиагт хотын чөлөөлөх шийдвэр гарсан байна. Гуравдугаар сарын 14-нд Д.Сүхбаатар нийслэл хүрээн дэх Ардын түр Засгийн газарт илтгэсэн байна. Ийнхүү Хятадын гамин цэргийн удирдлагад Хиагт хотыг байлдаангүйгээр өгөхийг шаардахад хариу өгөөгүй байна. Улмаар жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумьяа нараар удирдуулсан цэргүүд гуравдугаар сарын 17-ны орой Алтанбулагаас хөдөлж Хиагт хотыг довтолж, 18-ны өглөө Ардын журамт цэргүүд Хиагт хотод оржээ.  

Хожим Цэргийн явдлын яамны сайд Маршал Х.Чойбалсан Монгол Ардын хувьсгалт цэргийн ойн баярын өдрийн тухай тогтоол гаргах хүсэлт тавьсны дагуу БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1946 оны тавдугаар сарын 28-ны өдөр хуралдсан 32 дугаар хурлаар Монгол Ардын хувьсгалт цэргийн баярын өдрийг тэмдэглэх тухай хэлэлцэж Монгол Ардын журамт цэрэг Хиагт хотыг чөлөөлж анхны ялалтаа байгуулсан гуравдугаар сарын 18-ны өдрийг “Хувьсгалт цэргийн баярын өдөр” болгон жил бүр улс нийтээр ёслон тэмдэглэх тогтоол гаргаж, энэ өдрийг цэргийн алба хаагчдын амралтын өдөр болгох болжээ.

Өдгөө 2003 оны арванхоёрдугаар сарын 18-нд УИХ-аас батлан гаргасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар гуравдугаар сарын 18-ныг “Зэвсэгт хүчний өдөр” хэмээн тэмдэглэх болсон байна. Гэвч энэхүү өдрийг зөвхөн батлан хамгаалах салбарын хэмжээнд тэмдэглэдэг нь зарим талаар учир дутагдалтай юм гэж үзэж батлан хамгаалах үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй, оруулах, тангараг өргөж цэрэгт алба хаасан, хаах бүх нийтийн баяр болгох үүднээс 2011 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн 5.1.2-ын “Зэвсэгт хүчний өдөр” гэснийг “Монгол цэргийн өдөр” болгон нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Энэ түүхт өдөр эх орныхоо төлөө зүтгэж буй нийт цэргийн алба хаагчид, ахмад дайчид, тэдний гэр бүлд гүн талархал илэрхийлэх, хүндэтгэх өдөр юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 6 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 7 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 7 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 13 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 14 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 15 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25