Н.Учрал: Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ, хүнээ олохгүй байна

O.Аззаяа
2026/03/16

УИХ-ын хаврын чуулганы нээлт боллоо. Чуулганыг нээж УИХ-ын дарга Н.Учрал хэлсэн үгэндээ, "Төрийн албан хаагчдын цомхотгол эзнээ, хүнээ олохгүй байна. Эмч, багш нар цалингийн нэмэгдлийн бодит биелэлт, соёл урлагийн салбарын ажилтнууд, цаг уурын албан хаагчид эзнээ, хүнээ олоогүй цомхотголын улмаас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсноо ярьж байна.

Тиймээс Монгол Улсын Засгийн газар төрийн албан хаагчдын 9 хувийн цомхотголоо эргэн харж ажлын онцлог, ачааллыг зөв хуваарилан, чиг үүргийн шинжилгээг дахин хийж, эгэл жирийн төрийн албан хаагчдыг цомхотгох бус дарга нарын тоогоо цөөлөх бодлого боловсруулан ажиллах шаардлагатай байна. Монголд дарга нарын тоо нь олдож, ажил гүйцэтгэх албан хаагчид нь чиг үүрэгтээ заасан ажлаа бус нэмэлт ажлуудад дарагдан буйд төрийн албан хаагчид сэтгэл гонсгор буйгаа хэлж байна. Дарга нар ард түмнээ дээрээс нь бус дэргэдээс харж, түмэн олонд үйлчлэх үүргээ хариуцлагатай ухамсарлан ажилламаар байна. Бүдэрч унасан нэгнийг татаж босгохоос бусад тохиолдолд ард иргэдийг хэзээ ч битгий дээрээс нь харж бай хэмээх ухаант ардын мэргэн үгийг төрийн эрх барих дээд байгууллагын даргын хувьд бүх шатны дарга нарт сануулж байна" гэдгийг онцоллоо. 


0
angry
1
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18