Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Ц.Цэрэнбадам
2026/03/15

Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг, Аюулгүйн тойрог хүртэл нийт 32 километр урт, зургаан эгнээ, долоон орц гарцтай байна.

Замын бүтээн байгуулалтыг өнөөдөр эхлүүллээ. Энэ төсөл хэрэгжсэнээр хотын төвийн авто замын ачааллыг бууруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цагийг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэв.  Уг төслийн хүрээнд байнгын болон түр ашиглах дөрвөн кемп байгуулна.

Өнөөдрийн байдлаар байнгын ашиглалтад байх хоёр кемпийн барилгын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Хурдны зам нь Налайхын замын Улиастайн буцаж эргэх хэсгээс эхлэн Дархан болон Эмээлтийн авто замын огтлолцох уулзвар хүртэл үргэлжилнэ. Үндсэн трасс дагуух түр замын ажлыг гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн. Газар шорооны ажлын хүрээнд хөрс хуулалтын ажлыг гуравдугаар сарын 15-наас эхлүүлэх бөгөөд улаан шугамаа хүлээлцсэн.

Мэдээлэл холбоо, цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний ажлыг зураг төслийн хүрээнд зөвшилцөж, шийдлүүдээ боловсруулсан. Тавдугаар сарын 10-нд шугам сүлжээний ажлуудын нарийвчилсан зураг төсөл бүрэн дуусна. Үндсэн трассын зургийн ажлыг тавдугаар сарын 15-нд магадлалаар батлуулж дуусна.


0
angry
0
care
0
haha
9
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18