Өмнөговь аймагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулана

Ц.Цэрэнбадам
2026/03/15

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллаж, аймгийн засаг дарга, эрүүл мэндийн газар болон Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагуудтай  уулзаж эрүүл мэндийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын бодлогын талаар өчигдөр санал солилцлоо.

Өмнөговь аймаг нь суурьшлын 80 мянган хүн ам, явуулын 70 мянга нийт 150 мянган хүн амтай. Хамгийн олон буюу 19 уул уурхайн компани, түүний туслан гүйцэтгэгч 1600 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг аж. Гашуун сухайт, Шивээ хүрэн гэсэн хоёр том хилийн боомттой, тээвэр, уул уурхай, хүний хөдөлгөөн хамгийн их төвлөрсөн бүс нутаг юм. Үүнийгээ дагаад эрүүл мэндийн асуудал, осол аваар их тохиолддог тул аймгаас эрүүл мэндийн салбартаа хамгийн их хөрөнгө оруулалтыг хийн ажиллаж байгааг тус аймгийн засаг дарга Н.Энхбат мэдээлэв.

Мөн Өмнөговь аймгийн Цагаан хад суурьшлын бүсэд 22 мянган хүн ам ажиллаж амьдардаг ба эмнэлэг, сургуулийн асуудлыг шийдвэрлэх нэн шаардлагатай байгаа юм. Тус суурьшлын бүсийн иргэд эрүүл мэндийн асуудал үүсэхэд Ханбогд сум руу 100 км явж тусламж үйлчилгээ авдаг байна. Иймд эмнэлэг барих хэрэгцээ нэн чухал байгаа ч газар, статусын асуудал үүссэн тул шийдвэрлэж өгөхийг хүслээ.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, “Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлж буй уул уурхайн салбарт ажиллаж байгаа олон мянган иргэний эрүүл мэндийг хамгаалах, анхаарах нь нэн чухал. Цагаан хад суурьшлын бүсэд эмнэлэг барихтай холбоотой асуудлыг шийдвэрлэхээр Ерөнхий сайд үүрэг өгсөн. Энэ хүрээнд БОУАӨЯ, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Эрүүл мэндийн яам хамтран хилийн боомт дахь газар олголтын асуудлыг Засгийн газрын түвшинд шийдвэрлэхээр газар дээр нь ажиллаж байгаа. Засгийн газрын тогтоол гарснаар тухайн суурьшлын бүсэд эрүүл мэндийн төв байгуулах боломж бүрдэнэ” гэв.

Мөн тээвэр зуучлал хийж байгаа компаниуд жолооч, ажилчдаа эрүүл мэндийн даатгалд хамруулах тал дээр аймгийн удирдлагууд мэдээлэл, шаардлага хүргүүлэн хамтран ажиллахыг даалгалаа. Энэ онд анхан шатны тусламж үйлчилгээний нэг иргэний санхүүжилтийг нэмэгдүүлж, гүйцэтгэлээр нь урамшлуулал олгох шинэ тогтолцоог бий болгосон. Иймд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд түр оршин суугчдаа бүртгэлжүүлснээр нэг иргэний санхүүжилт авч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцөл бүрдсэн гэдгийг аймгийн удирдлагуудад хэлсэн талаар ЭМЯ-наас мэдээлэв. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр