Б.Энхтүвшин: Ойрын гурван сард энгийн АИ92 дээр үнийн өөрчлөлт гарахгүй

O.Аззаяа
2026/03/14

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, "Иран, Америкийн дайнтай холбоотойгоор дэлхийн нефть бүтээгдэхүүний зах зээлд тодорхой өөрчлөлтүүд гарч байна. Дэлхийн нефтийн хамгийн чухал усан тээврийн Ормузын хоолой Иран болон Оман улсын хооронд байрладаг. Үүгээр дэлхийн нефть бүтээгдэхүүний 20 орчим хувийг дамжуулдаг. Энд тодорхойгүй нөхцөл үүссэн. Улмаар брэнт маркийн газрын тосны үнэ ойролцоогоор 30 хувиар өсжээ. Энэ нь манай хил үнэд шууд нөлөөлнө" гэлээ. АИ92 авто бензиний нийлүүлэлтийн үнэ тогтворжсон. Гэрээ 2026 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл үйлчилнэ. Тонн тутмын үнэ 705 орчим ам.доллар. Гэхдээ үнэ 30 хувиар дээш, доош савлавал аль нэг улсынх нь санаачилгаар үнэд өөрчлөлт орно гэсэн заалттай. Ойрын 3 сардаа энгийн АИ92 шатахууны үнэд өөрчлөлт гарахгүй гэж ойлгож болно. Үнэ чөлөөлсөн Евро5 дизель түлш, Евро92 шатахууны үнэ хэлбэлзэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ ойрын 7 хоногтоо хэлбэлзэхгүй байх гэж бодож байна.  Монгол Улс өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 40 хоногийн нөөцтэй байна. ОХУ-тай байнгын холбоотой байгаа. Албан тоот хүргүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж манай улсыг нефтээр тогтвортой хангаж байгаад талархал илэрхийлж байна. ОХУ Евро-5 төрлийн нефтийн бүтээгдэхүүнийг багтах саваараа авч болно гэдэг. Энгийн АИ92 шатахууныг 60-70 мянган тонныг сард аваад явж байна, үүнийг тогтмол нийлүүлнэ, санаа зоволтгүй гэдгийг хэлж байгаа гэлээ. 

Гэхдээ нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг хэлж мэдэхгүй, тодорхой хэмжээний өөрчлөлт гарахыг үгүйсгэхгүй гэх байр суурийг мөн илэрхийлсэн юм. 



0
angry
0
care
1
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18