ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ УЛС ҮНДЭСТЭН ХӨГЖИХӨД ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ


2016 оны байдлаар гэрлэлтээ батлуулж буй 40 хосын 10 нь эрсдэлтэй буюу гэрлэлтээ цуцлуулах магадлалтай гэсэн харамсалтай судалгаа гарч байсан. Нийт гэрлэлтээ батлуулж буй иргэдийн 72%-ийг 20-29 насны залуучууд бүрдүүлдэг. Монгол улс өнгөрсөн хорин жилд эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахад ахиц гаргасан хэдий ч гэр бүл төлөвлөлтийн хэрэгцээг хангах явдал 2003-2013 оны хооронд 94%-иас 77% болон буурч, үр хөндөлтийн хувь хэмжээ тогтмол өндөр байгаа нь гэр бүл төлөвлөлтийн хангагдаагүй хэрэгцээг шийдвэрлэх цаг болсныг анхааруулж байна. Иймд эмэгтэйчүүд болон хосуудыг гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ, мэдээллээр хангах нь чухал ач холбогдолтой болохыг НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара онцолж, "Хэзээ, хэдэн хүүхэдтэй болохоо хувь хүмүүс чөлөөтэй шийдэх нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хүний эрх. Харин Эмэгтэйчүүд болон залуу хосууд хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ төлөвлөдөг болсноор сургуулиа төгсөж, амьжиргаагаа сайжруулан, орлогоо өсгөж, улсынхаа эдийн засгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг болох нь нотлогдсон" гэв. Манай улсын хувьд гэр бүл салалтын шалтгааныг гэр бүл төлөвлөлтийн талаарх бодитой мэдээллийг хүн амынхаа хэрэгцээт бүлэгт хүргэж чаддаггүй болон ажилгүйдэл, ядуурлын хэмжээ тогтмол нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаатай холбон тайлбарлалаа.

С.Долгорсүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 25 минутын өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 3 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 3 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 3 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 3 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 3 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 3 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 4 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 7 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 7 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 7 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 9 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр
Эрхүү хотын бензин Монголынхоос 705 төгрөгөөр хямд байна Өчигдөр