Нийгмийн эрүүл мэндэд гамшиг дагуулах тамхины автомат машин

Ц.Цэрэнбадам
2026/03/13

Гудамжны хаа нэгтээ, эсвэл сургуулиас холгүйхэн буланд өнгө өнгөөр алаглах машинуудыг өрсөн автомат машин байна гээд төсөөлөөд үзье. Худалдагч байхгүй. Бас нас асуух хэн нэгэн байхгүй. Харин таны хүүхэд ганц товчлуур дараад л хүссэн үедээ хор худалдан авах боломж нээгдэнэ. Ийм аюул яг дэргэд ирээд байна.

 Тамхи худалдаалдаг автомат машинаас дэлхийн өндөр хөгжилтэй орнууд аль хэдийн татгалзаад эхэлсэн ч УИХ-ын гишүүд хүртэл чуулганы танхим дотор үүнийг шаардах нь мэдээллээс хэтэрхий хоцрогдсон, эсвэл лоббид автсан гэдгийг илэрхийлнэ. Тиймээс ч энэ талын туршлагыг судаллаа.

 Их Британи улс 2011 онд автомат машиныг хориглосон. https://www.gov.uk/government/news/cigarette-sales-from-vending-machines-banned Учир нь жил бүр 35 сая ширхэг тамхи автомат машинаар дамжин хүүхдүүдийн гарт хүрснийг тус улс тогтоосон ба 16-аас доош насны 300,000 гаруй хүүхэд анх удаа тамхи татаж үзэх сэдлээр автомат машинаас тамхи авсан бол тогтмол тамхи татдаг 11-15 насны хүүхдүүдийн 11% нь тамхиа автомат машинаас худалдаж авдаг болох нь тогтоогдсон аж.

 Япон улсад мөн автомат машин ашиглаж байсан туршлага байна. Тус улс ID карт уншигчаар баталгаажуулах замаар тамхи борлуулж үзсэн боловч энэ нь өвсөр насныхныг тамхинаас холдуулж чадаагүй ажээ. "Taspo" хэмээн карт хүүхдүүдэд байхгүй ч эцэг эхийнхээ картыг ашиглах, томчуудаас гуйх зэрэг үзэгдэл түгээмэл байжээ. Тиймээс Япон улс  2026 он гэхэд "Taspo" карт буюу нас баталгаажуулах системийг бүрэн зогсоохоор шийдвэрлэсэн бөгөөд 2000-аад оны эхээр 600,000 орчим байсан автомат машины тоо 40% орчмоор буураад байгаа юм байна.  https://www.japantimes.co.jp/ 

 Герман, Австри зэрэг Европын орнуудад хийсэн судалгаагаар мөн автомат машинаас тамхи авч буй өсвөр насныхны 80 гаруй хувь нь бусдын үнэмлэх ашиглан худалдан авдаг болох нь тодорхой болсон талаар "Tobacco Control" сэтгүүл нийтэлжээ. https://tobaccocontrol.bmj.com/ 

 Дээрх жишээнүүд автомат машин нийгмийн эрүүл мэнд дэх эрсдэлийг бууруулахгүйг хангалттай харуулж байна. Ялангуяа, зохицуулалтгүй байгаа, хяналт сул байх эрсдэлтэй Монгол Улсад гамшиг дагуулах нь тодорхой ажээ.

 Их Британи улс л гэхэд насны хязгаарт хяналт тавьж чадаж байгаа гэж үзэж байсан ч бодит байдал дээр огт өөр үр дүн гарсан. Өөрөөр хэлбэл, хяналтгүй борлуулалтыг гааруулж өгдөг.

 Технологид найдаж төөрөгдөж болохгүйг Япон улсын жишээ нотолж байна. Хамгийн өндөр технологи, нийгмийн хяналт, шаардлага өндөртэй Япон улсад л гэхэд өсвөр насныхан автомат машин ашиглан тамхи татаж байгааг зогсоож чадалгүй ухарч байна.

 Өсвөр насны хүүхдүүд бол сэтгэл хөдлөлөөр худалдан авалт хийдэг, төлөвшөөгүй үеийнхэн гэж олон улсад үздэг. Тиймээс өөр хэн нэгний үнэмлэх ашиглах эрсдэл өндөр.

 Тамхины автомат машин нь гэрэлтдэг, өнгөлөг, орчин үеийн загвартай байдаг учраас хүүхдэд тамхийг хортой бүтээгдэхүүн  биш, харин зугаатай, эсвэл технологийн бүтээгдэхүүн мэтээр харуулдаг байна.

 Монгол Улсын хувьд 13-17 насны хүүхдүүдийн дундах тамхидалт эрчимтэй нэмэгдэж байгаа ба дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи, таван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи татаж байгаа судалгааг Эрүүл мэндийн яам танилцуулсан. Хэрэв ийм эмзэг үед нь тамхи борлуулах автомат машинуудыг зөвшөөрч, хаа сайгүй байршуулбал энэ тоо хэмжээ бүр ч өсөх нь олон улсын практикаас тодорхой юм.

 Улмаар тамхинаас үүдэлтэй өвчлөлийг эмчлэх зардал нь тамхины татвараас олсон орлогоос 3-5 дахин өндөр буюу эдийн засагт том зургаараа илүү хохиролтой гэсэн ДЭМБ-ын тооцоолол бий. https://www.who.int/news-room/fact-sheets/detail/tobacco

 Тийм ч учраас ДЭМБ 2023 онд гаргасан тайландаа "Технологид суурилсан насны хяналт" буюу ID уншигч зэрэг нь тамхины хүртээмжийг бууруулахад бодит үр дүн өгөхгүй байгааг онцлоод тамхины автомат машиныг бүрэн хориглох нь хамгийн үр дүнтэй арга болохыг тэмдэглэжээ. Түүнчлэн "хэсэгчилсэн хяналт" эсвэл "ID уншигч" зэрэг нь тамхины үйлдвэрлэлийнхний зүгээс хяналтыг сулруулах гэсэн тактик гэж үздэг. https://www.who.int/publications/i/item/9789240077164 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 12 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр