Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэд 14-с дээш настай бол хуулийн хариуцлага хүлээнэ

Б. Пагамдулам
2026/03/11

Цахим орчинд тархсан бичлэг үе тэнгийн дээрэлхэлтийн асуудлыг дахин анхаарлын төвд авчирлаа.

2026 оны гуравдугаар сарын 9-ний шөнө ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид нийлж нэгнээ дээрэлхэж, зодож буй бичлэг цахим орчинд тархсан. Цагдаагийн байгууллагаас тодруулахад, бүлэг сурагчид эмэгтэй сурагчийг зодож, биед нь халдсан нь тогтоогдсон байна. Уг хэрэгт 14-17 насны найман хүүхдийг холбогдуулан шалгаж байгаа талаар албаны эх сурвалж мэдээлжээ.

Хэрэв хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдвол гурван жил, хүнд гэмтэл учруулсан бол 8-12 жил хүртэл хорих ялаар шийтгэх эрх зүйн зохицуулалттай аж.

Гэвч энэ нь ганц тохиолдол биш юм. Энэ онд үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас 2200 гаруй хүүхэд хохирсон тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Мөн насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдсон 1050 тохиолдол бүртгэгдсэн байна.

Энэ нь 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг байдлаар дарамт, хүчирхийлэлд өртөж байсан гэсэн үг юм. Үе тэнгийн дээрэлхэлт ихэвчлэн сургуулийн орчинд гардаг бөгөөд нийт тохиолдлын 45 хувь нь ахлах ангийн сурагчдын дунд үйлдэгддэг байна.

Үе тэнгийн дээрэлхэлт гэдэг нь бусдын бие махбод болон сэтгэл санаанд хохирол учруулах зорилгоор ганцаар болон бүлэглэн, давтамжтайгаар үйлдэх түрэмгий зан үйл юм. Үүнд өдөж уурлуулах, хочлох, элэглэн шоолох, айлгах, дарамтлах, ганцаардуулах, цуурхал тараах зэрэг үйлдлүүд багтдаг.

Сүүлийн үед энэ асуудлыг бууруулах зорилгоор дээрэлхэлт үйлдсэн сурагчийн зөрчлийг хувийн хэрэгт нь тэмдэглэдэг болох талаар судалж эхэлжээ. Ингэснээр их, дээд сургуульд суралцах, ажлын байранд орох, гадаадад зорчих зэрэгт тодорхой хязгаарлалт үүсч болзошгүй гэж үзэж байна.

Зарим хүмүүс ийм зохицуулалт нь дээрэлхэлтийг бууруулахад нөлөөлнө гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь хүүхдийн эрхийг зөрчих эрсдэлтэй хэмээн болгоомжилж байна. Учир нь өсвөр насанд гаргасан алдаа нь тухайн хүүхдийн ирээдүйд хэт том сөрөг үр дагавар авчирч болзошгүй юм.

Тиймээс зарим мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, сургуулийн орчинд дээрэлхэлтийг бууруулах бодит арга хэмжээг хэрэгжүүлэх нь хамгийн чухал аж. Хэрэв зайлшгүй хувийн хэрэгт тэмдэглэх шаардлагатай бол тухайн хүүхэд насанд хүрч, бүрэн төлөвшсөний дараа уг тэмдэглэлийг хасах боломжтой байх ёстой гэж үзэж байна.

Үе тэнгийн дээрэлхэлт зөвхөн бичлэг нь сошиал орчинд тархсан үед л анхаарал татаж, арга хэмжээ авдаг асуудал хэвээр байх ёстой юу гэдэг асуулт олон нийтийн дунд хөндөгдсөөр байна.


 


1
angry
0
care
0
haha
10
liked
2
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18