Монголын холимог тулааны тамирчин Т.Нямжаргал UFC 326 эвэнтэд амжилттай тулалдаж, мэргэжлийн карьертээ 10 дахь ялалтаа байгууллаа. Т.Нямжаргал дэлхийн хамгийн нэр хүндтэй холимог тулааны тайз болох UFC-д Монгол тамирчдын амжилтыг үргэлжлүүлж, эх орныхоо нэрийг дахин гаргалаа.
АНУ-ын Лас Вегас хотод гуравдугаар сарын 8-ны өдөр холимог тулааны тэмцээн болжээ. “Монгол дайчин” холимог тулааны тамирчин Түмэндэмбэрэлийн Нямжаргал “UFC” 326 эвэнтэд арав дахь ялалтаа авлаа. “UFC”-ийн тоотой эвэнтэд “UFC”-д 15 тулаан хийхдээ нэг тулаанд таван “takedown” дунджилдаг “NCAA”-ийн бөхтэй тулалдан ялалт байгууллаа.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна