Н.Учрал: Энэ хаврын чуулган иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах тогтоолын хэрэгжилтийг иж бүрэн хангуулахад чиглэнэ

Б.Нямсүрэн
2026/03/06

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүн ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд төвийн болон хойд бүсийн иргэдтэй уулзаж, парламентаас дэвшүүлж буй бодлого, зорилтын хүрээнд санал солилцож байна. Өнөөдөр (2026.03.06) Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэрээ орон нутагт тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилт болон УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт”-ийн бодлогыг зорилтот ажлуудын хамт танилцуулав.

Хагас зууны түүхтэй Эрдэнэт хот урд, хойд хоёр хөрштэйгөө төмөр замаар холбогдсон, дэд бүтэц, аж үйлдвэр, зам тээвэр, харилцаа холбоо эрчимтэй хөгжсөнөөс гадна хүн амын тоогоороо улсад хоёрдугаарт эрэмбэлэгддэг. УИХ-ын дарга Н.Учрал өөрийн дэвшүүлсэн "Чөлөөлье" санаачилгыг Эдийн засгийн, Эрх зүйн, Ногоон хөгжлийн болон Авлигын эсрэг дөрвөн чөлөөлөлтөөр хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.

Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд банк, санхүүгийн салбарын реформ, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин, хувийн хэвшлийнхнийг дэмжсэн татварын бодлого, нийгмийн даатгалын сан болон төрийн өмчит компаниудын шинэчлэлийн ажлууд багтжээ. Орхон аймгийн иргэдтэй хийх уулзалт асуулт, хариултаар үргэлжилж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18