ОРГАНИК ХҮНС БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БАЙХ ЁСТОЙ


Монгол Улсын Засгын газраас өргөн мэдүүлсэн "Органик хүнсний тухай" хуулийг Улсын Их Хурал 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцэн баталсан. Органик хүнсний үйлдвэр нь хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг бий болгох, хөрс, ус, агаарын бохирдлыг бууруулж экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг олон ач холбогдолтой юм. Харин манай оронд Органик хүнсний үйлдвэр хэрхэн хэрэгжих, ямар стандартын дагуу боловсруулагдахыг албаны хүнээс тодрууллаа.

ХХАААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Тунгалаг:

"Органик хүнсний тухай хууль батлагдсанаас хойш Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр 7 журам, нэг аргачлал, органик үйлдвэрлэлд хэрэглэхийг зөвшөөрсөн бодисын жагсаалтын төслийг зургаан сарын хугацаанд боловсруулаад дууссан байгаа. Энэ хугацаанд нийтдээ 21 хэлэлцүүлгийг зөвхөн Улаанбаатарын хэмжээнд зохион байгуулсан. Хөдөө орон нутагт 13 аймагт органик хүнсний асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдсан байгаа. Үйлдвэрлэгчид сонирхож байна. Дээрээс нь хэрэглэгчдэд хүлээлт үүсчихсэн. Гэхдээ органик хүнсэн дээр олон улсын стандарт нь "чанга" байдаг. Ус аюугүй байдлын шаардлагуудыг хангасан байх ёстой байдаг. Энэ нь хүнсний тухай хууль, хүнсний аюулгүй байдлын тухай хуулиар зохицуулагдчихаж байгаа юм. Усыг үйлдвэрлэх технологи нь байгальд ээлтэй байх, нөөцийг тогтвортой ашиглах, байгалийн шинж чанарыг нь хадгалсан технологи нэвтрүүлэх гээд илүү органик шаардлагуудыг органик хүнсний тухай хуулиар тавигдана. Тэгэхээр үйлдвэрлэгч аюулгүй байдлаас гадна, байгальд ээлтэй байх шаардлагыг хангах ёстой болж байна. Мөн боловсон хүчний тал дээр болон хуурамч шошготой бүтээгдэхүүнүүд хуулиараа татагдаад эхэлнэ. Үүнд холбогдох байгууллагууд хяналт шалгалт тавьж эхэлж байгаа гэж бодож байна. Баталгаажуулалтыг гурван түвшинд хийнэ. Үүнийг Олон улсад нэр хүндтэй, итгэмжлэлийн байгууллага явуулж болно".

Органик хүнсний үйлдвэрт баримтлах ""Ерөнхий зарчим"-ыг хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн тодорхой шаардлагыг хангах ёстой болно. Тавигдах гол шаардлагыг Монгол Улсын Органик хүнсний тухай хууль, үүнтэй холбогдох журам, Органик хөдөө аж ахуйн олон улсын хөдөлгөөний холбоо (IFOAM)-ноос гаргасан стандарт, CAC 32-2007 стандартад тодорхой тусгасан байна.

Органик хүнсний үйлдвэрт баримтлах Ерөнхий зарчим

Зарчим 1:

  • Хүрээлэн байгаа орчинд халгүй үйлдвэрлэл явуулж, хөрс, ус, агаар, ургамал, мал амьтан хүн амын оршин тогтнох эрүүл аюулгүй байдлыг хамгаалах зэргээр эх дэлхийн эрүүл байдлыг эрхэмлэж хамгаалах нөхөн сэргээх
  • Сэргээгдэх нөөц эрчим хүчийг ашиглах ногоон хөгжлийг дэмжих

Зарчим 2:

  • Энэрэнгүй ёс, зах зээлийн шударга өрсөлдөөнийг эрхэмлэх

Зарчим 3:

  • Нийгмийн шударга ёс, нийгмийн хариуцлага бол органик үйлдвэрлэлийн салшгүй хэсэг байна

С.Долгорсүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 10 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 10 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 11 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 12 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 12 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 12 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 13 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 13 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27