“МИЛАН–КОРТИНА 2026” өвлийн Паралимпын наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол боллоо

Л.Бямбажав
2026/03/02

Итали улсын Милан, Кортина хотод өвлийн XIV паралимпын наадам гуравдугаар сарын 6-15-ны өдрүүдэд болох бөгөөд 50 орны 665 тамирчин өрсөлдөх бол Монгол улсаас цанын төрөлд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүхийн удирдлага дор гурван тамирчин оролцох юм. Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 км-ын зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанын төрөлд Б.Цэрэнпунцаг өрсөлдөнө.

Өнөөдөр “Милан Кортина-2026” өвлийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдэн гаргах ёслол боллоо.

Ёслолын эхэнд ССАЖЗЯ-ны сайд Ч.Ундрам хэлсэн үгэндээ “Та бүхэн спортын талбарт хүч чадал, арга ухаан, ур чадвараа сорин өрсөлдөхөөс гадна ялан дийлж, тэсвэр хатуужилтай байж, итгэл найдварыг хүлээн, хүний хязгааргүй боломжийг харуулж байгаа энх цагийн баатарууд, Монгол түмний бахархалууд юм. Энэхүү наадамдаа амжилттай сайн оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөн мандуулахыг хүсэн ерөөе” хэмээн тодотгов.

Монголын баг тамирчдыг төлөөлж Бямбадоржийн Цэрэнпунцаг, Батмөнхийн Ганболд нар тангараг өргөсөн бол УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Чинбатын Ундрам Монгол Улсын төрийн далбааг “Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн тугч пара гүйлтийн цанын тамирчин Цэгмэдийн Дашдоржид гардуулав.

Б.Ганболд өвлийн паралимпын наадамд хамгийн олон удаа оролцох Монгол цаначин болж буй бол Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Өвлийн паралимпын наадамд манай улсаас анхлан оролцсон тамирчин нь Н.Сүхбаатар бөгөөд тэрбээр 20 жилийн өмнөх “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байв.




0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18