Т.Аюурсайхан: “Намайг нүүрсний хэрэгт хилсээр ялласан”

Б. Пагамдулам
2026/03/01

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан өөрийг нь нүүрсний хэрэгт хилсээр холбогдуулсан хэмээн мэдэгдэв.

Т.Аюурсайхан нь анхан шатны шүүхээс гурван жилийн хорих ял сонсож, давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ялын хэмжээг 2 жил 6 сар болгон бууруулсан юм. Улмаар энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр хорих ангиас суллагдсан бөгөөд өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Өнөөдөр эрх чөлөөтэй үгээ хэлэх боломжтой болов" 

Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан. Түүний ард намайг гэмт хэргүүдийг нь илчилнэ гэж эмээсэн Ардын намын томоохон бүлэглэл бий. Миний бие ард олонд нэг удаа худал хэлж үзээгүй, хэлсэн үг болгондоо эзэн болсоор ирсэн. Миний үг, үйлдэл зөрж байгаагүй. Надад нүүрстэй холбоотой нэг ширхэг асуудал байхгүй. “Т.Аюурсайханы хэрэгт нүүрстэй холбоотой хэргийн үйл баримт авагдаагүй, энэ талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээгүй, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг явагдаагүй” гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг 2024.09.12-ны өдөр албан ёсоор олон нийтэд мэдээлсэн байтал өнөөдрийг хүртэл намайг нүүрсний хэрэгт ял шийтгүүлсэн мэтээр гүтгэж мэдээлсээр байгааг олон түмэн харж байгаа. Миний бие 2000 онд гадаадад сургууль төгсөж Эх орондоо ирээд 25 настайдаа үйлдвэр байгуулж бизнес хийж эхэлсэн цагаас хойшхи 20 гаруй жилийн миний өмч хөрөнгийг шалгасан. Миний бие энэ урт хугацааны бүх өмч хөрөнгөө баримтаар нотолсон. /Алтан морь г.м бүгд зориуд тараасан гүтгэлэг байсан/ Хэрхэн яаж нотолсноо, өнөөдөр шүүх ямар байдалтай байгааг удахгүй ард олонд нээлттэй танилцуулах болно. Л.Оюун-Эрдэнийг тосгонд галч байхад нь миний бие бизнестэй, үл хөдлөх хөрөнгүүдтэй байсан бол Л.Оюун-Эрдэнэ эдүгээ дэлхийд толгой цохих хөрөнгөтөн болж, харин би ял авав. Миний бие Л.Оюун-Эрдэнийг хүнд цагт нь яаж тулж түшиж, тусалж, бүх л өндөр албан тушаалд хүрэхэд нь дэмжсэнийг ард түмэн мэднэ. Түүнд хууртагдаж, итгэсэн нь миний алдаа болж, би цагаан дээр хараар бичсэн хууль, өөрийнхөө явсан замнал, гишгэсэн мөрөндөө итгэснээсээ болж өөрийгөө хамгаалж, дуугарч, тэмцэж чадаагүй. Монголын Эх орон, ард түмний төлөөх миний улс төрийн замнал ҮНЭН байсан. Миний бие Эх орныхоо баялгаас нэг ч төгрөг хулгайлаагүй. Эсрэгээр нь, баялгийг эзэн ард түмэнд нь хүртээхийн төлөө хамгийн их нөлөөтэй, эрх мэдэлтэй, хамгийн их мөнгөтэй этгээдүүдийн эсрэг хамгийн хэцүү тэмцлийг хийсээр ирснийг олон түмэн мэднэ. 2017 онд Эрдэнэс тавантолгойн ордыг бүхлээр нь Шинхуа-Энержи Ресурс нэгдэлд 100 хувь бүрэн ашиглуулах нэрээр хувьчлах гэж байсныг нь оройлон манлайлж зогсоосон. Эрдэнэт үйлдвэрийг хувь этгээдүүд завших гэж байсныг оройлон манлайлж зогсоосон. Оюу толгой ордыг ард түмэнд ашигтай болгохын төлөө цуцалтгүй зүтгэж тэмцсэн. Үндсэн хуулийн 6.2 заалтын стратегийн орд газрын баялгийг ард түмэн хүртэх талаарх хэсгийг миний бие санаачилж, үг, үсэггүй боловсруулснаар 2017 онд батлагдсаныг тэр үеийн УИХ-ын дарга, гишүүд мэднэ. Монголын Эх орон, Монголын ард түмний өнгөрсөнг одоо, ирээдүйтэй нь хамт хулгайлсан гэмт этгээдүүд шударга ёсны өмнө удахгүй сөхрөхийг ард түмэн харах болно. Г.Занданшатар Ерөнхий сайдын авлигын эсрэг тэмцлийг бүх талаар дэмжиж хамтарч ажиллах болно гэдгээ илэрхийлжээ.

Харин мэдэгдэлд нэр дурдагдсан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ-ийн зүгээс одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.



5
angry
0
care
2
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18