Ойрх дорнодын бүс нутагт оршин сууж буй болон зорчиж буй иргэдийн анхааралд

Б. Пагамдулам
2026/03/01

АНУ болон Израил Улс хамтран Иран Улсад цохилт өгснөөс хойш 17 цаг гаруйн хугацаа өнгөрч, мөргөлдөөн бүс нутгийг хамарсан шинж чанартай болов. Сөргөлдөгч талууд Иран, Израилын нутагт харилцан цохилт өгөхөөс гадна Катар, АНЭУ, Бахрейн, Кувейт, Саудын Араб, Ирак, Сирийн нутаг цохилтод өртөөд байна.

Энэ хугацаанд ГХЯ болон Монгол Улсаас дээрх бүс нутагт суугаа ДТГ-уудад хандсан иргэдэд шаардлагатай дэмжлэг туслалцаа, мэдээлэл зөвлөгөө өгч, ДТГ-ын бүртгэлд хамрагдаагүй, аялал жуулчлалын зорилгоор түр хугацаагаар зорчиж байсан иргэдийн мэдээллийг нэмж бүртгэв.

2026 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар ДТГ-уудаас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 350 орчим иргэн байна. Үүнд:

Израил-40,

АНЭУ-139

Египет-45

Кувейт-19

Саудын Араб-27,

Йордан-2,

Оман-2,

Бахрейн-21

Катар-54

Ойрх Дорнодын бүс нутагт зорчиж буй болон оршин сууж буй Монгол Улсын иргэн та:

-Гадаад харилцааны яамтай +976-72774444, +976-83042222 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;

-Турк Улсад суугаа Элчин сайдын яамтай +90-5340128408 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;

-Египет Улсад суугаа ЭСЯ-тай +201103168566 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;

-Кувейт Улсад суугаа ЭСЯ-тай +96599097419 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудан;

-Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа ЭСЯ-тай +971562778069 дугаарын шуурхай утас, [email protected] цахим шуудангаар тус тус холбогдох боломжтой.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18