Музейн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 15:00 цагт хүлээн авна

Б. Пагамдулам
2026/03/01

Жил бүр гуравдугаар сарын эхний 7 хоногт төрийн өмчийн бүх музей “Музейн нээлттэй өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж, иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг.

Музейн танхимуудаар зочилход үзэгч Та багадаа л гэхэд хоёроос гурван цагийг зарцуулах учраас дээрх өдрүүдэд үзэгчдийн ачааллаас хамаарч сүүлийн үзэгчийг 15:00 цаг хүртэл хүлээн авах тул, музейг зорин ирэхдээ цагаа төлөвлөж, тооцож ирэхийг зөвлөж байна.


Үзэгч Та музейн Чингис хаан Хүндэтгэлийн өргөө, Алтан шүтээн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх бол төлбөртэй, байнгын үзүүллэгийн танхимуудаар үнэ төлбөргүй үйлчлүүлнэ.
Нээлттэй өдрүүдэд ачаалал ихэсснээс үүдэн музейн үзмэрийн хадгалалт, хамгаалалт алдагдах эрсдэл тулгардаг тул, бусад өдрүүдэд хүүхдүүд ангиараа, найзуудаараа, ганцаараа хэдийд ч дуртай цагтаа ирж музейгээ хэдэн ч удаа үзэж “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрүүдэд хамрагдаж, хичээлээс гадуурх практик цаг дээр хичээлийн шугамаар музейд ирж үйлчлүүлэн түүх, соёлын ертөнцөөр илүү тухтай аялах боломжтой.


Музейн тухай хуулийн 9.1-д Монгол Улсын харьяат 0-16 насны хүүхэд музейн үзүүллэгийн танхимаар үнэ төлбөргүй үйлчилгээг өдөр бүр үзүүлдэг учраас, нээлттэй өдрүүдийн үеэр музейн ачаалал хэт ихэсдэг тул бага насны хүүхдээ музейд дагуулж ирэх нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөтэйг анхаарахыг хүсье.

Эх сурвалж: Чингис Хаан Үндэсний музей



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18