Г.Занданшатар: Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тоон үзүүлэлтээрээ тасралтгүй тэлж байна

Б.Нямсүрэн
16 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар МАН-ын Бага хурлын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн талаар илтгэл танилцууллаа. 

Манай Засгийн газар байгуулагдаад найман сар боллоо. Энэ хугацаанд манай Засгийн газар сорилт бэрхшээлтэй тулгарч, эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ нуруун дээрх ачааг хөнгөлөхийн тулд хичээн зорьж, асуудал бүрийн ард гарч шийдэхийн шаргуу ажиллаж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2025 оны эцсээр 6,8 хувийн үзүүлэлтэй гарсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.  Тоо бол баримт юм.  Энэ тоо баримтыг задалж үзвэл Монгол Улсын эдийн засгийн бүх салбарт бодит тоо, биет гүйцэтгэл бүх салбарт өссөн үзүүлэлт гарсан нь манай Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны зохих үр дүнгийн илэрхийлэл төдийгүй ирэх цаг хугацаанд итгэл төгс ажиллах урам зориг, эрч хүчийг өгч байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Манай улсын эдийн засгийн өсөлтийн дийлэнх хувь уул уурхайн бүтээгдэхүүний экспортын орлогоор хэмжигддэг байсан бол өнгөрсөн оны хамгийн өндөр өсөлт хөдөө аж ахуйн салбарт гарлаа. Хөдөө аж ахуй салбар  эдийн засгийн өсөлтийн 40 хувь буюу 2,8 хувийг эзэлсэн байна. Түүний дараа Оюутолгой төслийн үр өгөөж эдийн засгийн өсөлтийн 1,1 хувийг  бүрдүүллээ. Тиймээс Монголын эдийн засаг зөв чиглэлд, зөв голидролдоо орж байна гэж үзвэл зохино.

          Мөн аялал жуулчлалаас олсон орлого 700 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийг өсгөх чухал тулгуур болж байна.  Мөн  90 сая тонн  нүүрс экспортолж,  түүхэн дээд хэмжээг тогтоов. 2025 оны эхний хагаст  нийт экспортын орлого 5,4 тэрбум ам. доллар байсан бол оны эцэст 15,7 тэрбум ам.доллар болж 3 дахин өслөө. Уул уурхайн өсөлтөөс гадна аж үйлдвэрийн салбарт буюу тэр дундаа зөвхөн самнасан ноолуурын экспорт 3,8 дахин өсөж 335 сая ам.долларт хүрсэн байна. Дараагийн шатанд нэмүү өртөгийг шингээж, экспортын хэмжээ нэмэгдүүлэн эдийн засгаа төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэж байгааг харууллаа.

Барилгын салбарын бодит өсөлт 16 хувьд хүрч, бүтээн байгуулалт эрчимжиж байна. Ачаа эргэлт 10 хувиар өсөж, нийт 146.5 сая тонн ачаа тээвэрлэгдсэн нь эдийн засгийн идэвхжил нэмэгдэж байгааг харуулж байна. Тээврийн салбарын өсөлт нийтдээ 5 хувьтай гарлаа.

Аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2025 онд 52.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оныхоос 4.8 хувиар өссөн. Уул уурхайн салбарт зэс, төмөр, нүүрсний олборлолтын биет хэмжээ нэмэглдсэн. Нүүрсний үнэ буурсан ч олборлолт 95.5 сая тоннд хүрч, бодит үйлдвэрлэл нэмэгдсэн. Махны экспорт 345 сая ам.долларт хүрч, 26 хувиар өссөн. Хөдөө аж ахуйн нийт экспорт 706 сая ам.доллар болж нэмэгдлээ.

Төлбөрийн тэнцэл 1 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь валютын ханш тогтвортой байхын баталгаа болж байна. Валютын ханш өсөхгүй бол бараа бүтээгдэхүүний үнэ тогторжих болно. Бараа бүтээгдэхүүний үнэ өсөхгүй бол ард түмний санаа сэтгэл тайван, аж амьдрал тогворжих замаар дээшилнэ. 2026 оны 1 дүгээр сард  экспорт түүхэн дээд хэмжээндээ буюу 1,7 тэрбум ам.долларт хүрч чадлаа. Энэ нь өнгөрсөн орны мөн үетэй харьцуулахад 700 сая ам. доллараар нэмэгдсэн байна. Тиймээс гал морин жил маань гараа сайтай эхэллээ.

Бас нэг сайн мэдээ бол валютын нөөц 7 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оноос 1,5 тэрбум ам.доллараар өслөө. Энэ бол зарцуулагч байдлаас хуримтлуулагч улс орон болох боломжтойг харуулж байна. Дан ганц уул уурхай бус аж үйлдвэрлэлийн салбарын өсөлт нь ийнхүү нэмэгдсэн нь монголын эдийн засгийн хөгжил зөв зам руугаа шилжиж буйн илрэл хэмээн үзвэл зохино. Харин энэ жил эдийн засгийн өсөлтийг зөвхөн тоон дээр бус айл өрхийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чиглүүлж ажиллахыг манай Засгийн газар гол зорилгоо болгож байна

Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тоон үзүүлэлтээрээ тасралтгүй тэлж, дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ, нүүрсний экспорт нэмэгдэж, төсвийн орлого их наядаар тоологдох болсон хэдий ч энэхүү өсөлт нь эгэл жирийн иргэдийн амьдралын чанарт тэр бүр нөлөөлж чадахгүй байна. Эдийн засаг нь томордог ч иргэн нь ядуурдаг энэ үзэгдэл бол зүгээр нэг түр зуурын хүндрэл биш, харин тогтолцооны гүнзгий хямрал, баялгийн тэгш бус хуваарилалтын тод жишээ юм.

Тиймээс ард түмэн биднээс үг биш үйлдэл, уриа биш үр дүн нэхэж байна. Манай Засгийн газар эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрх бүрт хүргэх зорилготой Цэгцрэх  300 хоногийн төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтөө иргэн бүртээ хүртээсэн Засгийн газар байхын тулд бодлогын шат дараалсан шинэчлэлүүдийг хэрэгжүүлнэ. 

Нэгт,  Төсвийн болон засаглалын бодлогын шинэчлэлийг хэрэгжүүлж эхэллээ.  Бид төсвийн хөрөнгө оруулалтын эрэмбийг өөрчилж чадсан.

 

Хоёрт, Хүний хөгжлийн индекс-ийг бодитоор өсгөх явдал юм. Бид энэ удаад халамжаас хөдөлмөрт шилжих хөрөнгө оруулалтын бодлого руу шилжиж байна. Энэ шилжилтийг бид дараах 2 үндсэн чиглэлээр хэрэгжүүлнэ.

 

Боловсролын салбарт: Бид монгол багшийн үнэлэмжийг олон улсын жишигт хүргэх бодлого баримтална. 2026 онд багшийн дундаж цалинг 2.8 сая, 2027 онд 3.5 сая төгрөгт хүргэхээр төсвийн хүрээний мэдэгдэлд тусгалаа. Энэ хүрээнд салбарын төсвийг 1.1 их наяд төгрөгт хүргэж, хоёр дахин нэмэгдүүлж чадлаа.  Гэхдээ зөвхөн цалин нэмэх бус, сургалтын орчин, цахим шилжилт, багшийн орон сууцны хангамжийг цогцоор нь шийдвэрлэнэ. Хариуд нь чанартай боловсролыг нэхнэ.

Эрүүл мэндийн салбарт: Хөрөнгө оруулалтыг 5.5 дахин нэмэгдүүлж, 1.3 их наяд төгрөгт хүргэлээ. Гол зорилт нь Төвлөрлийг сааруулах юм. Орон нутгийн 19 эмнэлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, иргэд заавал Улаанбаатар хот руу явах шаардлагагүйгээр орон нутагтаа оношлуулж, эмчлүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.Мөн эрт илрүүлгийн тогтолцоог бэхжүүлснээр ирэх 3 жилд урьдчилан сэргийлэх боломжтой нас баралтыг 40 хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна.

 

Иргэдийн орлогыг хамгаалах хамгийн сайн арга бол эдийн засгийн тусгаар тогтнолоо хангаж үйлдвэрлэл нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулах явдал юм.

 

Гуравт, Эдийн засгийн тусгаар тогтнолын нэг баталгаа бол эрчим хүчний хараат бус, бие даасан байдал юм. Тиймээс бид хөгжлийн суурь болсон Эрчим хүчний сэргэлтийн реформ-ыг эхлүүлж байна. Улс орон оршин тогтнох, эдийн засаг хөгжих гол үндэс нь Эрчим хүч юм. Бид импортын хараат байдлаас гарч, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор түүхэн бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байна. Юуны өмнө олон жил яригдсан ТЭЦ-5 төслийн бүтээн байгуулалтыг энэ хавар эхлүүлнэ. Мөн ТЭЦ-6 төслийн судалгаа болон сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулна.

Түлшний хараат бус байдлын хүрээнд  Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, шатахууны хамаарлыг бууруулна.

2027 оны 6 дугаар сар гэхэд  Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар бид шатахууны үнийн гадаад хамаарлаас гарна.

Дөрөвт, Экспортын шинэ сувгийн боломжийг ашиглана.  Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хүрээнд манай үндэсний үйлдвэрлэгчид 367 нэр төрлийн барааг 200 сая хүн амтай зах зээлд татваргүй экспортлох боломж нээгдэж байна.

Энэ нь дотоодын үйлдвэрлэл өргөжих, ажлын байр нэмэгдэх, улмаар иргэдийн цалин, орлого бодитоор өсөх суурь нөхцөл болно.

Эдийн засаг, нийгмийн дээрх шинэчлэлийг хийхэд төрийн тогтолцооны реформ зайлшгүй болоод байна. Энэ бол зүгээр нэг шинэчлэл биш, энэ бол үндэсний дархлаагаа бэхжүүлэх алхам юм.

Төр өөрөө эмх цэгцтэй, хэмнэлттэй, хариуцлагатай байж л улс хөгжинө. Тиймээс бид төрийг "дотроос нь" эрүүлжүүлэх дараах өөрчлөлтүүдийг хийнэ.

Үүнд,

  • Хүнд суртлыг халж, хуулийг цэгцлэх: Хуульд нийцэхгүй, иргэд, бизнест чирэгдэл учруулдаг 1,000 гаруй журам, дүрэм, стандартыг хүчингүй болгоно. Төр саад болдог биш, дэмждэг байх ёстой.
  • Засаглалд ил тод байдал нэн чухал. Төрийн өмчит компаниудын засаглалыг үндсээр нь сайжруулж, "Олон нийтийн хяналтын тухай хууль"-ийг хэлэлцүүлнэ.
  • Орчин үед технологийн хяналт маш чухал.  Хүний оролцоог багасгаж, хиймэл оюун ухаан, дижитал технологийг ашиглан хулгай, завхрал, хийдэл, хүнд сурталтай  тэмцэх бодит механизмыг ажиллуулна.

 

Улс орон хөгжиж, ард түмний амьдрал дээшлэхэд баялгийн зөв удирдлага хэрэгтэй. Баялагтай орон бүхэн хөгжиж чаддаггүй. Баялгийн зөв удирдлагатай, зөв хуваарилалтай,  зөв менежмэнттэй орон хөгждөг.                    

Байгалийн баялаг бол хэсэг бүлгийн өмч биш, нийт ард түмний дундаа өмчлөх үнэт зүйл мөн. Тиймээс стратегийн томоохон ордуудын өгөөжийг Үндэсний Баялгийн Сан-д төвлөрүүлж, уг сангаар дамжуулан баялгийн тэгш, шударга хуваарилалтын тогтолцоог бэхжүүлнэ.

Баялгийн хулгайтай тэмцэх “Цэгцрэх хөдөлгөөн”-ий бодит үр дүнд “Эрдэнэс Монгол” нэгдлээс Хуримтлалын санд төвлөрүүлсэн орлого 912 тэрбум төгрөгт хүрч, баялагтаа эзэн байх иргэдийн эрх бодитоор хангагдаж эхэллээ.

Цаашид бид стратегийн ач холбогдол бүхий бүх ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, үр өгөөжийг УИХ-аар эцэслэн шийдвэрлүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан иргэн бүрдээ тэгш хуваарилах бодлогыг тууштай баримтлах болно.

Төгрөг нуур, Төмөртэйн овооны алдагдсан орд газруудаа буцаан авлаа. Эрдэнэт үйлдвэрийг дахиад 100 жил ашиглах, 357 сая тонн нөөцтэй “Оюут” ордыг нээв. Өмнийн цэнхэр говьд орших Оюутолгой орд газраас ард түмэндээ хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулагч Рио тинто компанитай хэлэлцээр хийж, эхний ээлжинд зээлийн хүүг бууруулж чадлаа. Дараагийн хэлэлцээрээр монголын талд хүртэх хувийг 53-д хүргэхээр зорьж байна. 

Мөн Ухаа худаг, Нарийнсухайт, Барууннаран, мөн Эрдэнэтийн үүсмэл ордод хэрэгжиж буй төслүүдийн өгөөжийн 60 хувийг Монголын ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд төр, хувийн хэвшлийн талууд гарын үсэг зурлаа.

Нийгмийн хариуцлагын хүрээнд манлайлал үзүүлж, харилцан ойлголцож, хамтын шийдэлд хүрэхэд идэвхтэй оролцсон хувийн хэвшлийнхэндээ талархал илэрхийлье.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа бол улс орны тогтвортой хөгжлийн гол тулгуур юм.Энэ бол нэг удаагийн шийдвэр биш. Энэ бол Монголын баялаг Монголдоо нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болж, ажлын байр бий болгодог, иргэн бүрд өгөөж нь шударгаар хүрдэг тогтолцоог бий болгох урт хугацааны бодлогын эхлэл юм.

Бид баялгаа зөв удирдаж чадвал Монгол Улс зөвхөн баялагтай орон биш, баялгаа иргэддээ шударгаар хүртээдэг улс болно.

Хилийн боомт, тээвэр ложистикийн гацааг арилгана. Гашуунсухайтын төмөр замын холболтыг ашиглалтад оруулж, нүүрсний экспортыг эрс нэмэгдүүлнэ. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн бүтцийг шинэчлэх эхлэл юм.

Өнөөдөр манай экспортийн 93 хувь нь түүхий эд байна. Бид "түүхий эд ухдаг" эдийн засгаас "мэдлэг бүтээдэг", "боловсруулдаг" эдийн засагт шилжих ёстой. Энэхүү боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх нь эдийн засгийн

ИТГЭЛИЙГ СЭРГЭЭЖ, НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭНЭ

Журмын нөхөд өө,

Дээр дурдсан бодлогын үр дүнд бий болох эдийн засаг, төсвийн боломжийг бид юунд зарцуулах вэ?

Бид энэ мөнгийг дахин нэг "уялдаа холбоогүй" зүйлд үрэхгүй. Бид энэ нөөцийг нийгмийн хамгийн тулгамдсан асуудлуудыг эрс шийдвэрлэхэд чиглүүлнэ. Энэ бол бидний гурав дахь алхам байх болно. Энэ нь Монгол Ардын нам бол амласнаа хэрэгжүүлдэг, бодитоор ахиц дэвшил гаргадаг, эрс шинэтгэл хийдэг улс төрийн хүчин гэдгийг дахин нотлох алхам юм. Үүний тулд,

Нэгдүгээрт, бид орон сууцны асуудлыг бүрэн шийднэ. Ипотекийн зээл өнөөдөр дундаж давхаргыг дэмжих бус, тэднийг боомилсон хэрэгсэл боллоо. Бид орон сууцны тусгайлсан санхүүгийн институт буюу Орон сууцны банк байгуулна. Нийслэлийн утааг бууруулах, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилтот хөтөлбөрүүдийг бид зарлан хэрэгжүүлнэ. Орон сууцны асуудлыг шийдэх нь зөвхөн байрны тухай асуудал биш, энэ бол үндэсний үйлдвэрлэл, ажлын байр, цаашлаад сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийн асуудлыг давхар шийдэх цогц шийдэл юм.

Хоёрдугаарт, бид бүсчилсэн хөгжил буюу орон нутгийн хөгжлийг бодитоор дэмжинэ. Бид төвлөрлийг сааруулах ёстой. Улсын төсөв зөвхөн үндэсний хэмжээний мега төслүүдээ санхүүжүүлдэг болно. Харин тухайн орон нутгийн хөгжлийн асуудлыг орон нутаг өөрөө шийддэг, төсвийн бие даасан байдлыг нь нэмэгдүүлсэн, мөнгөний эрх мэдлийг нь шилжүүлсэн жинхэнэ реформыг бид хийнэ.

Гуравдугаарт, бид нийслэл Улаанбаатар хотоо бүрэн дэмжинэ. Нийслэлд хэрэгжиж буй томоохон төслүүдийг саадгүй дуусгахад Засгийн газар онцгой анхаарч, хамтран ажиллана. Улс орны нийгэм, эдийн засгийн томоохон ажлуудын дийлэнх нь нийслэлд хэрэгждэг тул нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэх нь бидний нэн тэргүүний зорилтуудын нэг байх болно.

Энэ бол Монгол хүн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлэх, улс төрдөө итгэх итгэлцлийг сэргээх бидний улс төрийн амлалт, шинэ итгэлийн бодлого юм.

Шинэ итгэл, эрс шинэчлэлийг уриа биш бодит бодлого, үйл ажиллагаа болно гэдэгт итгэл төгс байна.

Манай улсын төсөв, санхүүгийн чадамжаа сайжруулах бодлого, үйл ажиллагааг үнэлж, “их гурвал” буюу дэлхийн гурван гол зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагууд өндрөөр үнэлсэн нь 2012 оноос хойших хамгийн өндөр үнэлгээ юм. Энэхүү үнэлгээ нь Оюутолгой хөрөнгө оруулагчид зээлийн хүүг бууруулахад гол үзүүлэлт болсноос гадна бусад хөрөнгө оруулагчид манай улсад итгэж хөрөнгө оруулах  итгэл нэмэгдэж байна.

Монголчууд бид асар уудам баялаг арвин эх нутагтаа ирээдүйд өөдөө тэмүүлэлтэй сайн сайхан амьдрах хувь ерөөл бий. Гагцхүү богино хугацаанд зөв мэргэн бодлогоор 3 сая гаруй иргэдээ элбэг хангалуун амьдралд хүрэх хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшилдээ би үнэнч явж ирсэн. Итгэл байвал зүтгэл бий. 

Бид өнөөдрийн олон асуудлуудаа зөвхөн эдийн засгийн шалтгаанаар тайлбарлаж болохгүй. Үнэн хэрэгтээ, энэ бол олон жилийн турш хуримтлагдсан бүтцийн алдаа, үр ашиггүй байдал, хариуцлагын сулралын үр дагавар юм.

Бидний жинхэнэ дайсан бол өрсөлдөгч нам биш. Бидний жинхэнэ дайсан бол нийтийн баялгийг хулгайлж, бидний итгэлийг үгүй хийж, хөгжлийг маань боомилж буй тэр "үл үзэгдэх гар", тэр "хариуцлагагүй тогтолцоо", тэр АВЛИГА юм!

Авлига бол зүгээр нэг үг биш. Энэ бол талхны үнийг нь өсгөж, зүсмийг нь нимгэлдэг бодит үйлдэл юм!

Улсын баялгаас "ашиг хонжоо" хайж, цөөнх нь "сорчилдог" энэ шударга бус тогтолцоо 24ба нийтийн эдийн засгийн хямрал хоёр бол нэг зоосны хоёр тал юм.

Тиймээс ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛ бол ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭТГЭЛИЙН нөгөө тал нь юм.

Бид энэ хоёрыг салгаж ойлгох боломжгүй. Тиймээс, бид энэ тэмцлийг эхлүүлэхийн тулд, юун түрүүнд дотроо нэгдэх ёстой. Бидний хүч бол талцалд биш, ЭВ НЭГДЭЛД оршдог. Бидний эв нэгдэл бол энэ хулгай, авлигын эсрэг хамгийн том, хамгийн хүчтэй зэвсэг мөн!

Монголын уул уурхайн жилийн экспорт 15 тэрбум доллар! 57Солонгосын K-Pop соёлын салбарын зах зээл 14 тэрбум доллар! "Apple" компанийн зөвхөн "AirPods" чихэвчний борлуулалт 18 тэрбум доллар!

Энэ юуг харуулж байна вэ? Мэдлэг, технологи, соёл нь газар доорх баялгаас ч илүү үнэ цэнэ бүтээж байна! Бид уул ухахаас гадна, ухаанаа олборлож хөгжинө! Монголын дараагийн баялаг бол зэс биш мэдлэг, нүүрс биш инноваци байх болно" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Цасны дундаж зузаан нь 7.5 см байна 12 цагийн өмнө
Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбайг 8.71 хувь гэж баталлаа 14 цагийн өмнө
АНУ-д сурч байхдаа хүчирхийлэл үйлдсэн Э.Билгүүнд 8 жил хорих ял оноожээ 14 цагийн өмнө
Амиа хорлох гэж байсан охиныг аварчээ 15 цагийн өмнө
"Ногоон автобус"-ны гэх хэргийн хэлэлцүүлгийг хойшлуулжээ 15 цагийн өмнө
Үдийн хоол ба хүүхдийн эрх: Ялгаварлал бодлого болж эхэлж байна уу? 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд тоон үзүүлэлтээрээ тасралтгүй тэлж байна 16 цагийн өмнө
Баян-Өлгийгөөс олдсон эзэнт гүрний гэрэгэ буюу Ч.Номингийн реформ 17 цагийн өмнө
Н.Учрал: Зээлийн хүүгийн дарамтаас ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ чөлөөлнө 17 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна 17 цагийн өмнө
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо 18 цагийн өмнө
Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо 18 цагийн өмнө
Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан “Экспортыг дэмжих хөтөлбөр” амжилттай үргэлжилж байна 21 цагийн өмнө
Буйр нуурт живсэн тээврийг хэрэгслийг гаргажээ 21 цагийн өмнө
Өнөөдөр: Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно 21 цагийн өмнө
-14 градус хүйтэн байна 21 цагийн өмнө
УОК: Халх гол суманд үүссэн нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна Өчигдөр
Түлш худалдан авахад Хотула аппликейшн ашиглана Өчигдөр
Ч.Амаржаргал: Охин минь төрөхөд эмч нар хараатай төржээ гэж хэлэх тэр агшин хамгийн сайхан Өчигдөр
Солонгос улсын зургаан иргэнийг МУ-ын хилээс буцаажээ Өчигдөр