Баян-Өлгийгөөс олдсон эзэнт гүрний гэрэгэ буюу Ч.Номингийн реформ

Б.Нямсүрэн
2026/02/27

Дэлхийд хуруу дарам байгаа эзэнт гүрний  гэрэгэний нэг нь Чингис хааны музейд бий. Энэ олдворыг Баян-Өлгий аймгийн А.Ансаган, Х.Аманжол, Е.Аманбек гэж гурван иргэн Булган сумын нутаг Улаан даваа хэмээх газраас 2024 оны хавар олсон байдаг юм. Судлаачид энэхүү мөнгөн гэрэгэг Монголын эзэнт гүрний үеийн тэр дундаа Их Юань улсын үед дөрвөлжин үсгээр бичсэн хэмээн үзэж байгаа юм. Гэрэгэ-нд “Мөнх тэнгэрийн хүчин дор хааны нэр хутагтай болтугай хэн үл биширвээс алдах, үхэх” гэсэн утгатай үг сийлсэн байдаг аж. Соёлын өвийг хамгаалах үйлсэд идэвх, санаачилга гарган хувь нэмэр оруулсан дээрх иргэдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу 2025 оны А/232 дугаар тушаалаар уламшуулал олгож, жуух бичгээр шагнажээ.

Соёлын өвийг гэмтээлгүй улсдаа авчирч тушаавал  урамшуулал олгох, соёлын өвийг гэмтээж, хулгайлж, үрэгдүүлбэл эрүүгийн хариуцлага хүлээх тогтолцоог Ч.Номин Соёлын сайд байх үедээ бүрдүүлээгүй бол түүхийн энэ ховор дурсгал хулгайн замаар арилжаалагдах эрсдэлтэй байсныг салбарынхан онцолж байна. Соёлын өв дээр элдэв зүйлс эрээчихээ больж, соёлын өвийг байрнаас нь дур мэдэн хөдөлгөх зэрэг зөрчил бүрэн арилсан нь соёлын өвд зүй бусаар халдвал эрүүгийн хариуцлага хүлээх тогтолцоог хийсэнтэй холбоотой юм. Мөн бүх музейг камержуулснаар соёлын өв хулгайд алдагдах эрсдлийг үгүй хийсэн томоохон ажил болсон юм.  Үүний дээр Ч.Номин сайдын үед соёлын өвийг нэг бүрчлэн бүртгэлжүүлж, нэгдсэн системд оруулсан юм. Ингэснээр аль ч улс орны жуулчид Монголын нутаг дэвсгэр дэх соёлын өвийн байрлал, зураг, дэлгэрэнгүй мэдээллийг олж мэдэх боломж бүрдсэн байна. Мөн ЦЕГ-т Соёлын өвийн эсрээг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулах ажлыг Ч.Номингийн санаачлагаар хийж байжээ.

Соёлын өвөө гадагш хулгайд алдах эрсдлээс сэргийлж, эх орондоо авч үлдэх нь түүхийг урагшлуулах, ямар их түүхтэй ард түмэн болохоо дэлхийд нотлох гэх мэт олон ач тустай. Баян-Өлгийгөөс олдсон мөнгөн гэрэгэ гэхэд л Азийн Монгол тэр эрт цагт шуудан харилцааны соёлтой байсны том нотолгоо болоод үлдэж байна.

 

 


0
angry
0
care
3
haha
6
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18