Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо

Б.Нямсүрэн
2026/02/27

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний ёсзүй, хариуцлагын асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн барихаар болжээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр "Монгол Улсын Ерөнхийлөгч монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд төр ард түмний итгэлцлийг бэхжүүлэх, эв нэгдлийн хангах Үндсэн хуульд заасан чиг үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд иргэд олон нийтийн парламент дахь хяналтыг нэмэгдүүлэх, сайжруулах үүднээс УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулж УИХ-д өргөн барихаар болж байна. УИХ-ын гишүүний ёсзүйн асуудал, хариуцлага, иргэд сонгогчдын итгэл гурав  парламентийн дархлааны цөм бүрдэл. Сүүлийн үед УИХ-ын гишүүд хулгай, авилга, албан тушаалын хэрэгт холбогдох, ёсзүйн ноцтой зөрчил гаргадаг ч гишүүнийхээ дархан эрхээр халхавчилж байна. Хууль шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн зарчмыг алдагдуулж байгаа явдал иргэд шүүмжлэлтэй байгаа" гэв.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал "Иргэд олон зүйл дээр бодитой шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, авлига, хулгайн асуудалд гишүүд нэр холбогдож байна. Хулгай, луйвар хийж байна, хуурч мэхэлж байна. Адаг сүүлд нь үндсэн хийх ёстой ажил болох хууль тогтоох байгууллагынхаа үйл ажиллагаанд ч оролцохгүй гишүүд байна. Үүнийг л засъя гэж байгаа юм. Бид бүхний нүдэн дээр үйл ажиллагаагаа явуулж байх ёстой ардчилсан парламент маань сахилга, хариуцлагагүй, зарим тохиолдолд анх өргөсөн тангаргаа мартсан байх вий гэсэн санал, сэтгэгдэл ард иргэдийн зүгээс асар их ирж байна. Тэгэхээр үүнийг л засъя гэж байгаа юм. Энэ ёс зүйгүй байдлыг төрийн эрх барих дээд байгууллагаасаа эхэлж засах хэрэгтэй. Тэгж байж ард иргэддээ хөгжил дэвшлийн тухай ярих боломж нь нээгдэнэ гэж бодож байна. Түүнээс бол Монгол Улсын Их Хурлын гишүүний үзэл бодлоо илэрхийлэх эрх, мандатын эсрэг шийдвэр гаргаж байгаа зүйл биш" гэлээ.


1
angry
0
care
0
haha
8
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 35 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18