Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран ажиллахаар тохирчээ

Б. Пагамдулам
2026/02/25

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Лондонгийн хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Жулиа Хоггетттой Лондон хотноо уулзаж Монгол Улсын уул уурхайн компаниудыг Лондонгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, хөрөнгө оруулалт татахад нь дэмжлэг үзүүлэх, Монголын уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг санхүүгийн хэрэгсэлүүдээр баяжуулах талаар ярилцлаа. 

Уулзалтаар:

-Уул уурхайн төслүүдээс иргэдэд хүртэх хувийг Баялгийн сангаар дамжуулан хүртээхэд хөрөнгийн биржийн үр ашигтай хувилбаруудыг ашиглах боломж,

-Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн мэдлэг, туршлагыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, -Цахим платформын хэрэглээг нэвтрүүлэхэд туршлага судалж хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж тохиров,

-Олон нийтийг хөрөнгө оруулалт хийж сургах талын сургалт хийхэд анхаарч ажиллахаар боллоо.

Лондонгийн хөрөнгийн бирж нь 1801 онд албан ёсоор байгуулагдсан бөгөөд 17-р зуунаас үнэт цаасны арилжаа Лондонд явагдаж эхэлсэн уламжлалтай, дэлхийн томоохон биржүүдийн нэг юм. Нийт 60 гаруй улсын мянга гаруй компани бүртгэлтэй бөгөөд нийт зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 6 их наяд ам.доллар, үүнээс уул уурхайн салбарын компаниудын үнэлгээ ойролцоогоор 700 тэрбум ам.долларт хүрдэг аж. Үндсэн зах зээлүүдийг дурдвал, Main Market – Томоохон олон улсын компаниуд, AIM (Alternative Investment Market) – Өсөлтийн шатандаа яваа дунд, Жижиг компаниуд, Бонд, ETF, деривативын зах зээл гэж ангилдаг. Энэхүү уулзалт нь Монгол Улсын уул уурхайн салбарын компаниудыг дэлхийн санхүүгийн зах зээлд гаргах, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр нээх, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд чухал алхам болжээ.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18