ТӨСВИЙГ МӨШГӨЕ: Оюутолгойгоос төрсөн тэрбумтны хэрэг хаана очоод гацав?

Б. Пагамдулам
2026/02/24

Оюутолгой компанийн ажилтан компанидаа хэрэгцээ шаардлаггүй 60 ширхэг компрессор шахаж тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Одоогоос зургаан жилийн өмнө ил болсон уг хэрэг 10 прокурорын нүүр үзэж шийдэгдэхгүй гацсан байдалтай өнөөдрийг хүрээд байна.  

Хэргийг эргэн сануулбал, Оюутолгой ХХК-ийн Механик засвар үйлчилгээний хэлтсийн Механикийн засвар үйлчилгээний менежер Пэрлий-Энх овогтой Эрдэнэбилэг нь худалдан авах бодит хэрэгцээ шаардлага үүсээгүй байхад тус бүр нь 6400 ам.долларын үнэ бүхий 60 ширхэг компрессорыг нийт 384 мянган ам.доллараар худалдан авч компанид тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан. П.Эрдэнэбилэг уг үйлдлийг Явуу импекс ХХК-ийн захирал Ц.Явуухулантай бүлэглэн зохион байгуулсан нь хэргийг шалгах явцад тодорхой болсон байдаг.

                                                                       /Зураг: Явуу импекс ХХК-ийн захирал Ц.Явуухулан/

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 60 ширхэг компрессор нь газар дээрээ байгаа эсэхийг шалгахад ердөө 15 нь байсан бөгөөд мөрдөн шалгах явцад нуусан 45 ширхэгийг нь илрүүлсэн байдаг. Нуусан 45 ширхэг  компрессор нь зах зээлийн үнэ хямд Копланд загварын шахуурга байсан бөгөөд гадна хэсэгт Термо кинг загварын лого, тэмдгийг наасан байжээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын хилээр 15 ширхэг Термо кинг загварын компрессор орж ирсэн байхад 60 ширхэг болгож хуурамч стикер нааж давхар хохирол учруулсан хэрэг. Уг хэргийг хуулийн байгууллага 2020 оноос шалгаж эхэлсэн бөгөөд мөрдөн шалгах байгууллагаас хэргийг прокурорт шилжүүлдэг, ингээд хэрэг прокурор дээр очоод гацдаг дүр зураг давтагдсаар 6 жилийн нүүр үзжээ. Зургаан жилийн хугацаанд уг хэрэг дээр 10 прокурор солигдсон байна. Шинээр солигдсон прокурор хэрэгтэй танилцах, шалгах гэх процессийн ажиллагаа явуулсаар дараагийн хүндээ шилжсээр өнөөдрийг хүрчээ. Жирийн хэрэг дээр прокурор ингэж олон солигдож, хэргийг гацаадаг туршлага байхгүй. Гэтэл их мөнгөтэй холбоотой энэ хэрэг дээр байж болох бүх хэмжээнд хэргийг гацааж буйн цаад ЗОРИЛГО юу вэ?

Хэрэг ийнхүү даамжрах хугацаанд П.Эрдэнэбилэг компанийг дахин хохироосоор байгаа юм. Түүнийг хэрэг ил болсон 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байдаг. Үүнээс хойш нэг ч өдөр ажил хийгээгүй атлаа ажлаас халсан шалтгаанаар шүүхэд гомдол гаргаж явсаар 1.2 тэрбум төгрөгийн цалин хөлсийг гаргуулан авч Оюутолгой компанид дахин хохирол учруулсан байх юм.

Ямар эрх мэдэл, албан тушаалын дор зургаан жил дарагдаж яваа хэрэг вэ? гэдэг нь анхаарал татсан хэвээр...


16
angry
1
care
9
haha
2
liked
0
love
0
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр