“Нийгмийн дайсан”-ыг энэ сарын 26-нд илчилнэ

Б. Пагамдулам
2026/02/24

Бидний зэрэгцээ нийгмийн амьдралыг тод томруунаар үзүүлэх “Нийгмийн дайсан” УСК энэ сарын 26-нд бүх кино театруудаар гарч эхлэх гэж байна. Өнөөгийн нийгэм, бидний өдөр тутмын амьдрал, зарим хүний хувь заяа, уналт, босолт гээд энэ бүхэн нийгмийн сүлжээтэй шууд хамааралтай болсон. Тэдгээрийг өгүүлэх тус кинонд онцолбол  С.Ариунбямба, О.Оюун нар МУГЖ цолтойгоор анх удаагаа өргөн дэлгэцээр үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Мөн тус кинонд жүжигчин Н.Цэнд-Аюуш, Б.Батмэнд. М.Цогт, Э.Тодгэрэл, Т.Борхүү, реппер Тришна нар дүр бүтээжээ. Харин “Нийгмийн дайсан” киноны зохиолч, ерөнхий найруулагчаар Б.Гарамханд ажилласан байна.


Кинонд дүр бүтээсэн жүжигчдийн сэтгэгдлийг хүргэж байна.

Реппер Тришна: Миний анх удаа бүтээсэн том дүр. Кино зохиол маш их таалагдсан учир дуртайгаар санал хүлээж авч ажилласан. 


МУГЖ О.Оюун: Зураг авалт эхэлж дүрдээ ороход сэтгэл зүрх хөндүүртэй мэдрэмж авсан. Ганц алх цохиход түүний цаанаа хэн нэгний амьдрал, хувь заяа, гэр бүл хамт цохигдож байдаг гэдгийг мэдэрсэн.


Жүжигчин Б.Батмэнд: Ямар нэгэн сайн ч бай муу ч бай зүйл цахим орчинд гарахад тухайн хүнийг нийтээрээ амиа хорлох хүртэл муулах дүрүүд амьдрал дээр олон байгаа санагддаг. Буруугүй хүнийг буруутан гэж хэлэх наад захын асуудал болсон. Нэг хүний амьдралыг үгүй хийж байгаагаа үл ойшоодог. Өөрийнх нэр алдар бүтэн байвал бусдын яах огт хамаагүй байдгийг энэ кино үзүүлнэ.


Жүжигчин Э.Тодгэрэл: Бидний амьдарч байгаа нийгэм нийгмийн дайсныг бүтээж байгаа гэж бодож байна. Нийгэм хүссэн дайснаа өөрөө бүтээж чаддаг. Харамсалтай, цочирдмоор хэргүүд олон гарч байгаагийн эсрэг манай кино хүчтэй дугарна. Миний бүтээсэн дүр хайрлагдах уу, үзэн ядагдах уу гэх дүгнэлтийг үзэгчид та бүхэн минь үзэж өгөөрэй.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18