Баярын өдрүүдэд 1878 хүн осол, гэмтлийн улмаас яаралтай тусламж авчээ

Б. Пагамдулам
2026/02/23

Цагаан сарын баярын өдрүүдэд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв-ийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1878 хүн осол, гэмтлийн шалтгаанаар ханджээ. Тус мэдээлэл нь хоёрдугаар сарын 18-22-ны өдрүүдэд бүртгэгдсэн үзүүлэлт юм. Нийт тохиолдлын 36.6 хувь буюу 687 нь 0–18 насны хүүхдүүд байгаа бол уналт хамгийн өндөр хувийг эзэлсэн байна. 

Осол гэмтлийн шалтгааныг ангилбал:

Уналт – 775 тохиолдол (41.3%)

Амьгүй механик хүчинд өртөх (хөдөлгүүртэй болон хөдөлгүүргүй хэрэгсэл, ахуйн орчны нөлөөлөл) – 342 тохиолдол (18.2%)

Зам тээврийн осол – 240 тохиолдол (12.8%)

Амьтай механик хүчинд өртөх (нохойд хазуулах, санамсаргүй цохиулах, барилгад нөлөөлөгдөх) – 161 тохиолдол (8.6%), үүнээс нохойд хазуулсан 49

Түлэгдэлт – 83 тохиолдол (4.4%)

Хөлдөлт, осголт – 11 тохиолдол (0.6%)


Баярын өдрүүдэд уналт, хүүхдийн гэмтэл, зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байгааг дээрх статистик тоо харуулж байна. Иймд иргэд баярын өдрүүдэд архи согтууруулах ундааны хэрэглээгээ хянах, замын хөдөлгөөнд болгоомжтой оролцох, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах шаардлагатай байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18