NTV Телевиз Бөх тайлбарлагч Ц.Батнасанг урт хугацаанд хамтран ажиллахыг урьж байна

Л.Бямбажав
2026/02/14

 Бөх тайлбарлагч Ц.Батнасанг урт хугацаанд хамтран ажиллахыг урьж байна

NTV телевиз XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч Гал морин жилийн сар шинийн бөхийн барилдааныг орон даяар шууд дамжуулна.

Энэхүү гал морин жилийн сар шинийн бөхийн барилдааны өмнө өргөн олноо хүндлэгдсэн, бөхийн тайлбарлагч Ц.Батнасан таныг NTV телевизтэй урт хугацаанд хамтран ажиллахыг хүндэтгэн урьж байна.

Бөх сонирхогч олон түмэнд өөрийн дуу хоолойгоо хүргүүлж, хүндлэгдсэн таныг бөхийн барилдааны тайлбараа манай телевизийн үндсэн дэлгэцээр хийж, бөхөө дээдэлдэг түмэн олондоо бэлэг барина хэмээн NTV телевиз, бөхөд хайртай үзэгч олон итгэж байна.

Дашрамд дуулгахад NTV телевиз Үндэсний бөхийн барилдааныг шууд дамжуулах болсон цагаас эхлэн тайлбарлагч Ц.Батнасанг хамтран ажиллахыг урьсаар ирсэн билээ.
Энэ удаад бидэнтэй хамтран ажиллана хэмээн итгэж байна.


0
angry
0
care
3
haha
17
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 17 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18