"BTS" хамтлаг ирэх сард "Gwanghwamun" талбайд үнэгүй тоглолтод зохион байгуулахаар болжээ. Тоглолтын үеэр 260 мянга орчим хүн "Gwanghwamun" талбайн ойр орчимд цуглана гэж тооцоолсон байна. 15 мянган шүтэн бишрэгчийн тоонд багтаж чадаагүй хүмүүст зориулж тоглолтыг "Gwanghwamun" талбайн ойр орчмын барилгууд дээр суурилуулсан дижитал дэлгэцүүдээр шууд дамжуулна. "Koreana" зочид буудал, "KT Gwanghwamun West" барилга зэрэг багтах юм. Зохион байгуулагчид "Seoul Plaza"-ийн ойролцоо нэмэлтээр том дэлгэцүүд байршуулах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна