Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна

Б.Нямсүрэн
2026/02/13

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Хангайн бүсийн аймаг, сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, “Шинэ хоршоо–Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах хүрээнд орон нутагт ажиллаж байна.

Ажлын хэсэг өнөөдөр /2026.02.12/ Баянхонгор аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, аймгийн хэмжээнд Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг орон нутагтаа хэрхэн бодитой хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд ямар хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа тухай танилцуулга сонсож, санал солилцлоо.

2026 оны хоёрдугаар сарын 12-ны байдлаар ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–5°с-аар хүйтэн, цаашдаа гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байгаа бөгөөд өвөлжилт хүндрэх “ИХ” болон “ДУНД” эрсдэлтэй 13 суманд мал мах бэлтгэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, отор нүүдэл хийх, өвс, тэжээлийн нөөц нэмж бүрдүүлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг орон нутагтаа бодитой хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллах, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж хариу арга хэмжээг шуурхай авч ажиллах үүрэг даалгавар өглөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18