Нэткапитал санхүүгийн групп 24 хүүхдэд эрүүл зүрх, энх амьдрал бэлэглэнэ

Б.Хонгорзул
2026/02/13

"Хайраар дүүрэн 24 зүрх”

Нэткапитал санхүүгийн групп 24 хүүхдэд эрүүл зүрх, энх амьдралыг бэлэглэнэ

Нийгмийн сайн сайхны төлөө бодит үйл хэрэг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь "Бундан” төрийн бус байгууллагын санаачлагаар хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөлд дахин нэгдэж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Нэткапитал санхүүгийн групп нь төрөлхийн зүрхний гажигтай 24 хүүхдийн зүрхний хагалгааны зардлыг дэмжиж, “Хайраар дүүрэн 24 зүрх” нэртэй нийгмийн хариуцлагын санаачилгыг хэрэгжүүлэхээр боллоо. Энэхүү санаачилга нь 24 хүүхдэд эрүүл амьдрал бэлэглэх, тэдэнд гэрэлт эрүүл ирээдүйг авчрахад чиглэж байна.


 “Зүрх мартахгүй” төсөл нь 2020 оноос хойш хэрэгжиж буй бөгөөд Монгол орны алслагдсан бүс нутагт амьдардаг, зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд чиглэсэн нийгмийн ач холбогдол бүхий төсөл юм. Хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийг эрт илрүүлж, цаг алдалгүй мэс заслын эмчилгээ хийлгэснээр бүрэн эдгэрэх боломжтой байдаг хэдий ч өндөр өртөг нь олон гэр бүлийн өмнө бодит саад болдог.


 Нэткапитал санхүүгийн групп нь нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, эрүүл мэнд, спортын салбаруудад чиглэсэн хамтын ажиллагаа, ивээн тэтгэлгийг тогтмол хэрэгжүүлж ирсэн бөгөөд энэ удаад эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрээнд “Зүрх мартахгүй” төсөлтэй хоёр дахь удаагаа хамтран ажиллаж, “Хайраар дүүрэн 24 зүрх” санаачилгыг бодит ажил болгоход бэлэн болоод байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18