Д.Баярхүү: УИХ-ын даргын айлчлал Монгол Улс энх тайванч, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлого явуулж ирснийг харууллаа

Б.Нямсүрэн
2026/02/13

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү УИХ-ын даргын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалыг ийнхүү дүгнэж байна. Манай үе үеийн Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрууд залгамж чанараа хадгалсан, энх тайванч, бие даасан, тэнцвэртэй, идэвхтэй, нээлттэй, олон тулгуурт, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж ирснийг УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал харуулж байна. Хоёр хөрштэйгээ харилцааны түвшинг тэнцүүлж чадсан, хоёр хөрштэй харилцахдаа тэнцвэр барьж байна, хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд ч тэнцвэр барьж байна. Олон тулгуурт гадаад бодлогодоо тэнцвэр барьж байна. УИХ-ын даргын айлчлалтай яг давхцаад БНХАУ-тай Гадаад хэргийн дэд сайд нараар ахлуулсан стратегийн зөвлөлдөх уулзалт эх орондоо хийлээ. УИХ-ын даргын айлчлалын өмнөхөн Ерөнхий сайд Давост дэлхийн эдийн засгийн форумд оролцохдоо АНУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Энхийн зөвлөлд нэгдэж байгаагаа дэлхий дахинд харууллаа. Үүсгэн байгуулагч анхдагч улсын нэгээр тодорлоо. Гадаад харилцааны сайд маань АНУ-д айлчлаад ТНБД-тай хэлэлцээ хийгээд явж байна. Хоёр хөрш ба гуравдагч хөршүүдийн хооронд тэнцвэр барьж харилцаж байгаа сүүлийн дөрвөн үйл явдлыг би жишээлж байна.

Энэ том өнцгөөсөө Монгол-Оросын харилцааг харах хэрэгтэй юм. УИХ-ын даргын айлчлал бол тэгж их шүүмжлүүлээд байхаар явдал биш. Шүүмжлэх эрх нь ард иргэдэд бий. Тэд шүүмжилнэ, хардана, үгээр дайрна. Тэр бол тэдний эрх. Гэхдээ тэд тийм олуулаа, массаараа биш шүү дээ. Монголчуудын олонхийн санаа сэтгэлд Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэхүй гүн бат суусан, хоёр их хөршөөсөө хойд хөршөө илүүд тавьдаг. Тийм учраас нийгэмд энэ айлчлалыг зөв үнэлж дүгнэж таарна.

Дэлхийн нийтийн уур амьсгал төвөгтэй, манай хоёр хөрш ба гуравдагч хөрш гэж үздэг Өрнөдийн гүрнүүдийн хооронд зөрчилтэй, маргаантай байгаа боловч манай улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, тэнцвэртэй гадаад бодлого дээрээ үнэнч байна гэдгээ Гадаад харилцааны сэргэлтийн энэ он жилүүдэд нотлон харуулж байна. Айлчлалууд хоёр урсгалтай, тогтмолжсон, өргөн хүрээг хамарч байна. Үүнийг Монгол-Оросын харилцааны өнөөгийн өрнөлт харуулна. УИХ-ын даргын айлчлал бол хариу айлчлал. ОХУ-ын Төрийн Думын дарга манай улсад 2023 онд албан ёсоор айлчлаад урьсны дагуу хариу айлчлал. Тэгээд ч энэ жил Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг хоёр талдаа тэмдэглэнэ. Энэ ойн олон арга хэмжээний эхлэл болгож УИХ-ын дарга Москваг зорьсон. Парламент хоорондын харилцаа маш идэвхтэй хөгжиж байна.

Нөгөө талаас Монгол маань Оросоос хэрхэн ямар хамааралтай билээ гэдгээ бодолцох нь зүй. Бензин шатахуун, эрчим хүч гээд нүүрээ улалзуулан гуйдаг улс шүү дээ бид бол. Тэр талаасаа ч өндөр дээд түвшинд, хүн хоорондын, удирдагч хоорондын итгэмжилсэн харилцаагаа алдахгүй байх хэрэгтэй. Орос, Хятад хоёртой тэр ч өнцгөөс бид харилцаагаа хөгжүүлж ирсэн. Гурван улсын Төрийн тэргүүнүүд Бээжинд уулзаад 5 сар өнгөрч байна. Тэр уулзалтыг залгуулаад манай Ерөнхий сайд Владивостокт Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан, дараахан нь Москвад ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын уулзалтад очиж оролцсон, одоо УИХ-ын дарга айлчилж байна. Дээд өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалж байна.

Тийм учраас УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал 2026 оны гадаад харилцааны түүхэнд хүндтэй байр эзлэнэ гэж бодож байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 33 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18