Улс төрийн зургаан намыг идэвхгүйд тооцуулах асуудлаар улсын дээд шүүхэд мэдээлэл хүргүүлнэ

Б.Хонгорзул
2026/02/11

Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 29 нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүллээ.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар намын санхүүгийн тайланд гурван үе шаттай хяналт хэрэгжүүлэхээр хуульчилсан. Тодруулбал, дээрх намуудын тайланг Аудитын тухай хуульд заасан шаардлага хангасан аудитын хуулийн этгээд хянаж 3 дугаар сарын 15-ны дотор дүгнэлт гаргана. Аудитын хуулийн этгээдийн дүгнэлт бүхий тайланг Сонгуулийн ерөнхий хороо хянаж 4 дүгээр сарын 5-ны өдрийн дотор Үндэсний аудитын газарт дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ. Үндэсний аудитын газар намд олгох төрийн санхүүжилт, түүний зарцуулалт, тайлагналд Төсвийн тухай хуульд заасан цаглаврын дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт зааснаар хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол Улсын дээд шүүх сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргахаар хуульчилсан.

2024 оны санхүүгийн тайлангаа Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Монгол консерватив нам, Монголын хүний төлөө нам, нийт 9 нам ирүүлээгүй. 2025 оны санхүүгийн тайлангаа Эх орончдын нэгдсэн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, нийт 8 нам ирүүлээгүй байна.

Тодруулбал, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам 2024, 2025 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна. Иймд Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан намыг идэвхгүйд тооцуулах талаарх мэдээллийг Хорооны хуралдаанд танилцуулж, Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.

Улс төрийн намын хөтөлбөр, үйл ажиллагааны товч тайлан, дүрэм, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон санхүүгийн тайлан Сонгуулийн ерөнхий хорооны https://m-election.mn/ цахим сайтын “Улс төрийн нам” цэс (https://m-election.mn/politicalcoalition)-д байршдаг. Нам санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор өөрийн цахим хуудсанд байршуулж, цахим хуудасгүй нам өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтэлж, нийтэд танилцуулах үүрэгтэй. Мөн нам хандивын талаарх мэдээллийг цахим хуудсандаа хайлт хийх боломжтойгоор улирал тутам байршуулж, Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхээр хуульчилсан. Уг хандивын талаарх мэдээлэл Сонгуулийн ерөнхий хорооны https://m-election.mn/ цахим сайтын “Улс төрийн нам” цэс (https://m-election.mn/politicalcoalition)-ийн “Хандив” (https://m-election.mn/handiv) хэсэгт нээлттэй байршиж байгаа.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18