Монгол Улс авлигын төсөөллийн индексээр 182 орноос 124-т жагсжээ

Б.Хонгорзул
2026/02/11

Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр авлигын төсөөллийн индексийг зарладаг. Тэгвэл өнгөрөгч 2025 оны дүнг өнөөдөр /2025.02.10/ зарлалаа.

Тодруулбал, авлигын төсөөллийн индексээр манай улс 182 улсаас 124 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Манай улсын хувьд өнгөрөгч онд 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан бөгөөд ингэснээр энэ онд 10 байраар ухарсан үзүүлэлт боллоо. Ингэхдээ авлигын төсөөллийн индексийг тогтоохдоо найман эх сурвалжийг ашигласан бөгөөд 100 онооноос 31 оноо авч ийнхүү үнэлэгдсэн байна.

Манай улстай энэ зэрэгцэж буюу 124 дүгээр байрт нийт зургаан улс жагссан байна. Үүнд, Беларус, Нигер, Турк, Узбекстан зэрэг улсууд оржээ.

Эргэн сануулахад, Монгол Улс:

  • 2020 онд 35 оноо авч, 180 улсаас 111 дүгээр байрт
  • 2021 онд 35 оноо авч, 180 улсаас 110 дугаар байрт
  • 2022 онд 33 оноо авч, 180 улсаас 116 дугаар байрт
  • 2023 онд 33 оноо авч 180 улсаас 121 дугаар байрт
  • 2024 онд 33 оноо авч 180 орноос 114 дүгээр байрт эрэмбэлэгдэж байсан юм.

Эл судалгааг гаргагч Транспэрэнси Интернэшнл байгууллагаас улс орнуудад дараах асуудлуудад анхаарлаа хандуулахыг уриалж байна.

Үүнд:

  • Авлигатай тэмцэх чиглэл дэх улс төрийн манлайллыг шинэ шатанд гаргах, үүнд хууль тогтоомжийг бүрэн, үр нөлөөтэй хэрэгжүүлэх, олон улсын өмнө хүлээсэн амлалтуудаа биелүүлэх, мөн ил тод байдал, хяналт, хариуцлагыг бэхжүүлэх шинэчлэлүүдийг хэрэгжүүлэх
  • Иргэний орон зайг хамгаалах, үүний тулд сэтгүүлчид, төрийн бус байгууллагууд, шүгэл үлээгчдийн эсрэг халдлага, дарамтыг зогсоож, хараат бус иргэний нийгмийн үйл ажиллагааг хязгаарлах аливаа оролдлогыг таслан зогсоох
  • Авлигын мөнгө хил дамнан урсах боломжийг олгодог нууцлалын цоорхойг хаах, үүнд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд тавих хяналтыг чангатгах,
  • Компани, итгэмжлэл, хөрөнгийн бодит эцсийн өмчлөгчийн талаарх ил тод байдлыг хангах арга хэмжээ зэрэг багтаж байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18