Автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг төлбөрөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулжээ

Б.Хонгорзул
2026/02/11

Нийтийн тээврийн автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг төлбөрөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулжээ

Энэ тухай нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг "ДЮЦ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай "Нийтийн тээврийн автобусанд суусан 10 хүний 4-5 нь төлбөрөө төлөхгүй явдаг буруу соёлтой байдаг. Тийм учраас манай компани өөрсдийн зардлаар Ч:19А Цагаан давааны задгай-Сансарын үйлчилгээний төв чиглэлийн нэг автобусанд ухаалаг хаалтыг хоёрдугаар сарын 1-нээс туршилтаар ашиглаж эхэлсэн.

19А чиглэлийн автобусны 2025 оны арванхоёрдугаар сар, 2026 оны нэгдүгээр сарын дундаж орлогыг туршилт эхэлснээс хойших энэ сарын ес хоногийн орлоготой харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа. Нэг сарын дараа орлогын талаар нарийн тоо гарна. Үүний дараа цаашид уг хаалтыг нэмж суурилуулах эсэхээ шийдэх юм.

Ухаалаг хаалтыг БНХАУ-аас авсан бөгөөд нэг минутад 34 хүнийг оруулах хүчин чадалтай, Yutong үйлдвэрийн автобусанд зориулагдсан төхөөрөмж. Зүүн Европын хэд хэдэн улс ашигладаг. Төхөөрөмжийг авчраад системийг хөгжүүлэхэд нэлээд зардал гарсан. Зөвхөн хаалгыг 4 сая орчим төгрөгөөр авсан. Ослын үед автоматаар доош унах үйлдэлтэй. 

Автобусанд суусан иргэд, хүүхэд болон ахмад настнууд картаа уншуулах үүрэгтэй. Иргэд үүргээ биелүүлж, автобусны ашиг орлогыг нэмэх зорилгоор уг төхөөрөмжийг иргэдэд төвөг болохгүй байдлаар суурилуулсан. Мөнгөө төлөөгүй иргэд буцаад буух гэхээр өөдөөс нь хүмүүс чихэж орж ирж буулгахгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул зөвхөн мөнгөө төлж байгаа зорчигчдод үйлчлэх тухай санамжийг автобусны дотор, гадна талд наагаад байгаа юм.

Олон нийтийн сүлжээнд иргэдийн дийлэнх нь эерэг сэтгэгдэлтэй байгаа бол автобусаар мөнгө төлөхгүй зорчих хүсэлтэй хүмүүс шүүмжилж байгаа юм болов уу гэж харж байгаа. Одоогийн байдлаар бэлэн мөнгө төлөхөд жолооч товч дарах байдлаар иргэдийг зорчуулж байгаа. Автобусан доторх бэлэн мөнгөний хайрцаг дээр уншигч төхөөрөмж авахаар судалж байгаа. Ингэснээр тал мөнгө, 1,000 төгрөг бус 200, 300 төгрөг хийдэг явдлыг зогсоох юм" хэмээн ярилаа. Автобусанд сууж байгаа иргэн төхөөрөмж дээр картаа дарж мөнгөө төлөөгүй бол уг хаалт нээгддэггүй байна.


0
angry
0
care
2
haha
6
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18