Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна

Б.Хонгорзул
2026/02/05

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Мянганы Сорилтын Корпорацын суурин төлөөлөгч Тина Юу, Монголын Мянганы сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Энхгэрэл болон холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний талаар болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац нь эдийн засгийн өсөлтийг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилго бүхий II Компакт гэрээг байгуулсан бөгөөд Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2021-2026 онд хэрэгжүүлж байна.

Нийт 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл” ирэх сарын 31-нд хэрэгжиж дуусна. Төслийн хүрээнд

  • Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл,
  • Хаягдал усыг дахин боловсруулах төсөл,
  • Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл гэсэн харилцан уялдаа бүхий төслүүд хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр Хотын дарга Х.Нямбаатар энэхүү төсөл нь Монгол Улсад хот суурин газрыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцолж, хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, Туул голд нийлүүлэгдэх саарал усны хэмжээг багасгана хэмээв. Мөн тэрээр Мянганы Сорилтын Корпорацын хамт олонд талархаж байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18