Морин хуурын чуулгыг оркестр болгосон сайд

Б.Хонгорзул
2026/02/05

Хуучин нийгмийн үед бусдын хөгжмөөр, хэн нэгний “школ”-ыг зээлж дэлхийн тайзнаа гарч байсан монголчууд сүүлийн жилүүдэд дэлхийн урлагийн тайзнаа Монгол гэх ондоошлоороо гялалзаж байна. Ингэж  гялалзаж яваа нь ерөөсөө л язгуурынхаа үнэт зүйлийг орчин үеийн хэлээр илэрхийлснийх.  Үүний тод жишээ нь морин хуурын чуулгыг найрал болгон өргөжүүлж, Үндэсний урлагийн их театртай болсон явдал юм. Дэлхийд хоёрхон утастай хөгжмөөр бүрдсэн найрал хөгжим байж болдгийг Монгол  улс жинхэнэ утгаар нь харуулж байна. Том симфони найрал шиг олон зуун хөгжмийн зэмсэггүйгээр, цахим эффектгүйгээр, язгуур дуугаралтаараа том орон зайг дүүргэж чадна гэдгийг Морин хуур их найрал баталчихлаа.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад айлчлалыг Морин хуур найрал хөгжимгүйгээр төсөөлөх аргагүй болчихсон. Энэ бол зүгээр нэг ёслолын дагалдах хөтөлбөр биш. Энэ бол Монголын төр өөрийгөө яаж илэрхийлж байгаагийн хэл. Энэ өөрчлөлт санамсаргүй бодоод олчихсон зүйл ч биш. Соёлын сайд асан Ч.Номингийн үед Морин хуурын чуулгад бодит, системтэй хөрөнгө оруулалт хийж, бодлогоор дэмжсэн гавьяа. 2008 оны хар долдугаар сарын 1-нд үнэлж баршгүй хөгжмийн зэмсгүүдээ шатгаалгаснаас хойш төдийлөн хөрөнгө оруулалт хийгээгүй чуулгын хөгжмийн зэмсгийг бүрэн шинэчилж, тайзны хувцсыг олон ээлжтэй болгож, найрал хөгжмийг өргөтгөн их найрал болгосон явдал түүний  гавъяа гэдгийг салбарынхан нь хүлээн зөвшөөрдөг.

 Соёлын сайд асан Ч.Номин 2023 оны 11 дүгээр сард “Морин хуурыг дэлхийн сонгодог хөгжим болгоно” гэж  онцолж байсан бол дараа жил нь Засгийн газар Ерөнхийлөгчийн зарлигын дагуу морин хуурын чуулгыг найрал хөгжим болгох тогтоол баталж байсан юм. Өмнө нь морин хуурын чуулгынхан маань хөрөнгө, мөнгөний гачигдлаас болоод дэлхийн том тайзан дээр хөг дутуу, орон зайгаа гүйцээж чаддаггүй байсан бол одоо дэлхийн аль ч театрын акустикт нүүр бардам сонсогдох хэмжээнд хүрчихсэн. Японы NHK-гийн тайз, Австралийн Сиднейн Дуурийн театр, ЮНЕСКО, НҮБ-ын индрүүд дээр морин хуур эгшиглэсэн нь хөгжимчдын чадвараас гадна тэдний амин сүнс болсон хөгжмийн зэмсэгт хөрөнгө оруулалт хийснийх. Ахин онцлоход морин хуурын чуулга их найрал болсноороо л Азийн Монголын “тэсрэхэд бэлэн” өвийг дэлхийн стандартын тайзнаа хүчтэй гаргаж чадсан юм.

 Барууны хөгжмийн ертөнц техник, дуугаралтын оргилдоо хүрчихээд аажмаар хоосорч байна. Яг энэ үед Монголын хөөмий, морин хуур, уртын дуу дэлхийн анхааралд орж байна. “The Hu” хамтлаг рок урлаг сульдаж буй үед монгол хөөмий, язгуур урлагийг дэлхийд мэдрүүлсэн бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлиг, Соёлын сайд асан Ч.Номингийн санаачлага, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тогтоол морин хуур гэж хоёрхон чавхдаст хөгжмөө ОРКЕСТР  болгосноор морин хуур маань  Японы NHK-гийн тайз, Австралийн Сиднейн Дуурийн театр, ЮНЕСКО, НҮБ-ын индрүүд дээр хөг бүтэн эгшиглэсэн юм.

 

ЭХ СУРВАЛЖ: Өдрийн сонин. “Морин хуурын чуулгыг оркестр болгосон сайд” нийтлэлээс


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18