Э.Наранбат дэлхийн цээж тооллын аварга цол хүртлээ

Б.Хонгорзул
2026/02/05

АНУ-ын Лос-Анжелос хотноо  нэгдүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдсанЦээж тооллын дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 7-15 насны 28 сурагч  амжилттай оролцоод эх орондоо иржээ. Тус тэмцээний насанд хүрэгчдийн /14 наснаас дээш/ ангилалд Нийслэлийн 1-р сургуулийн 10 дугаар ангийн сурагч Ч.Тэргэлдүүрэн “Grand champion”, Өвөрхангай аймгийн “Мэргэд-цогцолборын 8 дугаар ангийн сурагч Э.Наранбат “Champion” буюу Дэлхийн аварга цолын эзэд болжээ. 

Түүнчлэн

  • Аварга алт – 3
  • Аварга мөнгө – 3
  • Аварга хүрэл – 2
  • Алтан цом – 12
  • Мөнгөн цом – 1
  • Хүрэл цом – 5

Фланш анзан төрөлд:

  • Чампион – 4
  • Алтан медаль – 3
  • Мөнгөн медаль – 4
  • Хүрэл медаль – 1 тус тус хүртсэн байна

Оюун ухаан, уйгагүй хөдөлмөр, тууштай бэлтгэлийнхээ үр дүнд дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн эдгээр тамирчид “Toya” хүүхэд хөгжлийн академид харьяалагддаг.

Тус академи нь 2025 оны 12 дугаар сард Гүрж улсын Тбилиси хотод зохион байгуулагдсан UCMAS-ийн 27 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөн  64 сурагч бэлтгэн оролцуулсан бөгөөд 64-үүлээ амжилттай оролцож, медалийн эзэд болсон байна.

0
angry
0
care
0
haha
3
liked
6
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18