Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна

Б. Пагамдулам
2026/02/04

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Шинэ нисэхийн бүсэд 31 мянган га газарт Хүннү хотыг байгуулахаар төлөвлөсөн. Хүннү хотын цахилгаан, ус, дулаан хангамж, үерийн хамгаалалтын суваг, мэдээлэл холбоо, ариутгах татуургын ажил зэрэг дэд бүтцийн ажлыг үе шаттай эхлүүлж байгаа аж. Тухайн байршилд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар ажиллаж, Хүннү хотын нутаг дэвсгэрт баригдаж буй Сэргэлэн дэд станц болон бусад бүтээн байгуулалтын явцтай танилцжээ. Сэргэлэн дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж байна. Тус станцын бүтээн байгуулалтын хүрээнд мөн 100 МВт нарны панел, 90 МВт батарей хуримтлуурын станцыг барина. Улаанбаатар хотоос энэ сард багтааж эцсийн гүйцэтгэгчийг шалгаруулна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Сэргэлэн дэд станцыг Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станц болгон хөгжүүлэх нь нийслэлийн эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах стратегийн чухал ач холбогдолтойг онцлов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компани ажиллаж байна. Тус станц нь баруун талдаа Сонгинохайрхан дэд станц, зүүн талдаа Налайхын дэд станцтай холбогдож, хотын эрчим хүч дамжуулах транзит станц байх юм. Мөн Хүннү хотын өөрийн эх үүсвэрээс цэнэглэх 90 МВт-ын батарей хуримтлуурын станцыг барина. Оргил ачааллын үед эрчим хүчний ачааллаас хуваалцах тус төслийн гүйцэтгэгчийг энэ сард багтаан төр, хувийн хэвшлийн түншлэлээр шалгаруулна. Мөн дээрх 90 МВт батарей хуримтлуурын станцыг Сэргэлэн дэд станцтай холбож, дутагдаж буй эрчим хүчний хэрэглээнд бодит хувь нэмрээ оруулна” гэлээ.

Ташрамд, Монгол Улсын эрчим хүчний ачаалал жил бүр 11-15 хувиар нэмэгдэж байна. Улаанбаатар хот цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангах хүрээнд Бөөрөлжүүтийн 300 МВт хүчин чадалтай цахилгаан станц, Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуулын станцыг ашиглалтад оруулсан. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сард Дулааны тавдугаар цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна. Дээрх Сэргэлэн дэд станц, 100 МВт нарны панел, 90 МВт батарей хуримтлуурын станцыг ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотод эрчим хүчний хомсдол үүсэхгүй нөхцөл бүрдэх онцлогтой.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18