IPU-ийн хорооны Ерөнхийлөгчөөр О.Номинчимэг сонгогдлоо

Б. Пагамдулам
2026/02/04

Парламентын гишүүдийн хүний эрхийг хамгаалах чиглэлээр олон улсын хэмжээнд ажилладаг Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо энэ долоо хоногт Швейцарын Холбооны Улсын Женев хотноо хуралдаж байна. Тус хурлын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн Одсүрэнгийн Номинчимэг Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо нь жил бүр дэлхийн олон оронд хүчирхийлэл, дарамт шахалт, хууль бус ял шийтгэл, амь насанд аюул учрах нөхцөлтэй тулгарч буй парламентын гишүүдийг хамгаалах, өмгөөлөх чиг үүрэгтэй цорын ганц олон улсын гомдол шийдвэрлэх механизм юм. Тус Хороо нь аюулд өртсөн парламентчдыг дэмжих зорилгоор олон улсын парламентын хамтын нийгэмлэгийг дайчлах, үндэсний эрх баригч байгууллагуудтай харилцах, газар дээр нь ажиллах айлчлал хийх, шүүх хуралд ажиглагч илгээх зэрэг бодитой, үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Их хурлын гишүүн О.Номинчимэг Хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон нь Монгол Улс хүний эрх, парламентын ардчиллыг хамгаалах олон улсын хүчин чармайлтад идэвхтэй хувь нэмэр оруулж буйн илэрхийлэл болж байна.

Парламентчдын хүний эрхийн асуудал хариуцсан IPU-ийн хороо нь дэлхийн бүс нутгуудыг төлөөлсөн 10 гишүүнээс бүрдэх бөгөөд гишүүд нь үндэсний бус, хувь хүний чадавх, мэргэшил, хүний эрхийн төлөөх тууштай байдлыг нь харгалзан сонгогддог. Хорооны бүрэлдэхүүн нь геополитикийн болон жендэрийн тэнцвэрийг хангах зарчмыг баримталдаг бөгөөд одоогоор гишүүдийн 50 хувь нь эмэгтэйчүүд байна.

 

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18