Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Зургаадугаар сарын 1-ний энэ баярт өдөр мэндэлсэн бяцхан үрс болон тэдний ээжүүдэд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, сэтгэлийн бэлэг гардууллаа.
Эх, үрийн эсэн мэнд мэндэлсэн энэ нандин цаг мөчид тэдэнд зориулсан баярын мэндчилгээ, халуун сэтгэлийн үгсийг уламжилж, “Хүүхэд бол гэр бүлийн аз жаргал, эх орныхоо ирээдүй. Та бүхний энэ баярт өдөр бид бүхний хувьд ч мөн баяр бахадлын өдөр байх болно. ” хэмээн аймгийн удирдлагууд онцлон хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна