ХЭНТИЙ АЙМАГ “ТУСГААР ТОГТНОЛ-3333” ТӨСЛИЙН ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫГ ГАРДАН АВЛАА

О.Шүрэнцэцэг
2025/04/05

Оюуны Ундраа сургуулиас санаачлан 2017 оноос эхлэн 9 дэх жилдээ зохион байгуулж байгаа "Тусгаар тогтнол 3333" хөтөлбөрийн хүрээнд Оюуны Ундраа цогцолбор сургуулийн хүүхдүүд монгол орны газрын зургаа үүсгэн "Тусгаар тогтнол" шүлгээ уншуулан Сүхбаатарын талбайд цэнгүүллээ.

Энэхүү үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Б.Өнөрцолмон, Засаг даргын орон тооны зөвлөх Г.Тайванжаргал, АЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Түмэнжаргал, Хэнтий аймаг, Хэрлэн 1 ЕБС-ийн 12в ангийн сурагч А.Долгион, 9г ангийн сурагч Б. Шинэтуяа, Хэрлэн 5 дугаар сургуулийн захирал С.Мөнхтуяа, багш С.Нэргүйбаатар нар оролцож, Монгол эх орныхоо төв талбайгаас шилжин явах цомыг ёслол төгөлдөр гардан авлаа.

Ханш нээсэн урин хаврын энэ өдөр Их эзэн богд Чингис хааны нутаг Хэнтий аймгаас эхлэн Монгол орныхоо 21 аймгаар энэхүү цом аялахаар боллоо.

Хүүхэд багачуудын эх оронч үзэл, эх орныхоо тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлэх, ирээдүй хойчдоо өвлүүлэх сайхан үйл ажиллагааг санаачлан монгол орны хэмжээнд зохион байгуулж байгаа Нэргүйдаваа захиралтай "Оюуны Ундраа" сургуулийн хамт олондоо ажлын амжилт сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе
Эх орны минь тусгаар тогтнол өнө мөнхөд оршиж, түмэн олон минь үеийн үедээ амар амгалан амьдрах болтугай


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 34 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18