Монголбанк 2026 оны 1 дүгээр сард 1.9 тонн үнэт металл, үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар 61.0 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 456.9 кг үнэт металл худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 50.2 хувиар өссөн үзүүлэлт байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2026 оны 1 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 539,587.33 төгрөг байв.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна