Төв аймгийн нэгдсэн эмнэлэг тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүллээ

Л.Бямбажав
2026/02/02

Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн эмч нар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэргэжлийн багтай хамтран нэгдүгээр сарын 26-ны өдөр орон нутагт анх удаа тохойн үе бүтэн солих мэс заслыг амжилттай нэвтрүүлжээ.

Энэхүү мэс засал нь орон нутгийн иргэдэд томоохон хүлээлт үүсгээд байсан бөгөөд иргэд цаашид Улаанбаатар хот хүртэл зорчих шаардлагагүйгээр эмчилгээ, мэс засал хийлгэх боломжтой болсон байна.

Хагалгааны багт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гар, сарвууны мэс заслын тасгийн эрхлэгч Л.Нанжид, мэс заслын эмч Ж.Баярмагнай, Ц.Санжаасүрэн, Мөнгөн гөлтгөнө ХХК-ны үений мэс заслын эмч Э.Дөлгөөн, мөн Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн эмч З.Мөнхчулуун, Г.Гантулга, Ц.Жамъянгарав, мэдээгүйжүүлгийн эмч Г.Бат-Оргил, мэс заслын сувилагч Ө.Ширнэн, мэдээгүйжүүлгийн сувилагч Жаргалцэцэг, туслах сувилагч Р.Нямдолгор нар оролцжээ.

Мөн хагалгааны явцад багийн эмч нар олон улсын стандартад нийцсэн өндөр технологи, аргачлалыг амжилттай ашиглан тохойн үеийг солих процедурыг гүйцэтгэсэн байна


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18