Үзүүртэй төмөр хашаанд буга гэмтжээ

Б.Хонгорзул
2026/01/31

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт стандартыг мөрдөөгүй, үзүүртэй төмөр хашаанд буга гэмтсэн ноцтой тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан дараах албан ёсны мэдэгдлийг хийж байна.

Хууль, стандартын зөрчил:

Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль-ийн
- 11 дүгээр зүйлийн 11.1.1,
- 11.1.4-т тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчиж, байгалийн хэв шинж, ан амьтанд хохирол учруулах аливаа үйл ажиллагааг хориглосон байдаг.

Мөн Амьтны тухай хууль-ийн
- 7 дугаар зүйлийн 7.1-д зэрлэг амьтдын амьдрах орчныг алдагдуулах,
- 25 дугаар зүйлд амьтныг гэмтээсэн, устгасан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэхээр тус тус заасан.

Гэвч эдгээр хуулийн заалтыг зөрчиж, тусгай хамгаалалттай газрын орчимд үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж, байгууллагаас стандартын бус, үзүүртэй төмөр хашаа барьж, албан шаардлагыг удаа дараа биелүүлээгүйн улмаас зэрлэг амьтан гэмтсэн нь байгаль орчинд бодит хохирол учруулсан үйлдэл гэж үзэж байна.

Өмнөх шаардлага, хэрэгжилт:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны 11 дүгээр сарын А/853 тоот албан даалгавар-ын дагуу Хамгаалалтын захиргаа стандартын бус хашааг буулгах, холбогдох стандартад нийцүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн боловч зарим аж ахуйн нэгж уг шаардлагыг биелүүлээгүй нь энэхүү ноцтой үр дагаварт хүргэсэн байна.

Стандартын шаардлага:
“Зэрлэг амьтанд ээлтэй хашаа” стандарт UCS0304B:2025-д: үзүүртэй, хурц ирмэгтэй, зэрлэг амьтдын чөлөөтэй нэвтрэх боломжгүй, амьтанд гэмтэл учруулах эрсдэлтэй хашаа барихыг хатуу хориглосон байдаг.

Дээрх зөрчилтэй холбогдуулан:
Зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн барьсан хашааг газар дээр нь буулгах, буга гэмтсэн (эндсэн) асуудлаар мал, амьтны эмчийн дүгнэлт гаргуулах, холбогдох хууль тогтоомжийн дагуу зөрчлийн хэрэг нээн шалгалт явуулах ажлыг үргэлжлүүлж байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа цаашид:

UCS0304B:2025 стандартыг заавал мөрдүүлэх, стандартад нийцээгүй хашаа барьсан аж ахуйн нэгж, байгууллагад хуульд заасан хариуцлага тооцуулах, шаардлага биелүүлээгүй байгууламжийг албадан буулгах, тусгай хамгаалалттай газрын дэглэмийг зөрчсөн аливаа үйлдэлд тууштай, хатуу арга хэмжээ авах болохыг албан ёсоор мэдэгдэж байна


3
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18